Хятадын Гаалийн Ерөнхий Газрын мэдээлэлж буйгаар
3 дугаар сард 19.39 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 15.62 хувиар
, өмнөх сараас 45.42 хувиар өссөн. Харин экспортолсон нүүрс 1.27 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 296.9 хувиар, өмнөх сараас 39.56 хувиар тус тус өссөн байна.
Хятадын экспортын хэмжээ жилийн болон сарын өмнө түвшингээс 4 дэх сардаа дараалал өсөөд байна. Энэ нь Хятадын дотоодын зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаа, нөгөөтээгүүр бага үнийн давуу талаа ашиглаж илүүдэл нийлүүлэлтээ зарж байгаатай холбоотой байна. Гэхдээ экспортын түвшин импорттой харьцуулахад бага түвшинд байсаар байна.
3 дугаар сарын нүүрсний экспорт 92.86 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 166.7 хувиар, өмнөх сарынхаас 30.65 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Экспортын нүүрсний арилжааны дундаж үнэ тонн тутамд 73.12 ам.доллар болж өмнө оноос 35.69 ам.доллараар буурсан байна. Эхний улиралд Хятадын экспорт 185.1 хувиар өсч 2.79 сая тоннд хүрсэн бол өртөг нь 90 хувиар өсч 109.4 сая ам.доллар болсон талаар Хятадын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ.
Эх сурвалж: en.sxcoal.com
Сэтгэгдэл бичих