30 саяар байр авч, 3 саяар сургалтын төлбөр төлсөн бол 10 хувиа ингэж аваарай!

Нийслэлийн хэмжээнд хувь хүний орлогын албан татварын 2015 оны тайлангаар баталгаажсан илүү төлсөн татварыг хоёрдугаар ээлжээр буюу 2016 оны тавдугаар сард буцаан авах иргэдийн нэрсийн жагсаалтыг энд гаргаж хоёрдугаар ээлжээр 22,778 иргэн нийт 16 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт авахаар болсныг Татварын ерөнхий газраас зарласан. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16, 24-р зүйлд заасны дагуу хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах бөгөөд орон сууц худалдан авсан тохиолдолд татвараа буцааж авдаг бол сургалтын төлбөр төлсөн л бол 10 хувийг нь буцааж авах боломжтой юм.

Гэтэл зарим иргэдэд хуулийн хэрэгжилтийн талаар буцаан олголтыг авахдаа ямар бичиг баримт бүрдүүлж, хаана ханддаг талаарх мэдлэг, мэдээлэл хомс байгаа бөгөөд байр худалдан авч, сургалтын төлбөр төлсөн ч 10 хувийг хэрхэн буцаан авахаа мэдэхгүй байгаа тул дараах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

Тавигдах шаардлага:

  • 30 сая төгрөг хүртэлх хэмжээний үнэтэй байр худалдан авсан иргэн 
  • Хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлдөг иргэн 

Та дараах материалыг бүрдүүлэн харьяа татварын албандаа өгснөөр хүүхдийнхээ сургалтын төлбөр болоод байр худалдан авахад зарцуулсан мөнгөнийхөө 10 хувийг буцаан авна. 

Байр худалдаж авсан иргэн 10 хувийг буцаан авахдаа: 

  • Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a),   ТТ-06 (б) маягтыг эндээс татаж аваад бөглөх 
  • Хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг эндээс татаж бөглөх 
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт 
  • Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатиар батлуулсан байх/ 
  • Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримт
  • Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ- эх хувь байхгүй бол нотариатаар батлуулсан хуулбар/ 
  • Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт 
  • Хөрөнгийн үнэлгээний тайлан 
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт 
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын  хүснэгт 

Оюутны сургалтын төлбөрийн 10 хувийг нь буцаан авахдаа:

  • Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a),   ТТ-06 (б) маягтыг эндээс татаж аваад бөглөх 
  • Хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг эндээс татаж бөглөх 
  • Оюутны иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Сургалтын  төлбөр төлсөн баримтууд
  • Оюутны сургуулийн тодорхойлолт
  •  Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт 
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт

Жич: Та энэ жил байр худалдан авч, сургалтын төлбөр төлсөн бол ирэх жилийн 1 сарын 1-ээс 2 сарын 15-ны хооронд материалаа бүрдүүлж өгнө.  


avatar
    • FSM
    • 203.91.116.*

    Үл хөдлөхийн гэрчилгээ заавал Нотариат. Зээлийн мөн худалдах худалдан авах гэрээ эх хувийн хамт хуулбар эсвэл эх хвь байхгүи бол нотариат шүү . 30 саяаас дээш доош байж болно. 30 сая хүртэлх үнийн дүнд хөнгөлөлт бодно гэж ойлгох хэрэгтэй

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5094

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%