Хятадын эрчим хүчний хэрэглээ өсөх хандлагатай байна

2016 оны 4 дүгээр сарын байдлаар Хятадын эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өсч 456.9 тераватт.цагт хүрсэн байна. Харин оны эхнээс хуримтлуулж тооцсон эрчим хүчний хэрэглээ 1809.3 тераватт цагт (YoY: ▲2.9 хувь) хүржээ.

Уг эрчим хүчний хэрэглээнээс оршин суугчдын хэрэглээ өмнөх онынхоос 9.5 хувиар өсч 271.1 тераватт цагт хүрсэн бол хамгийн их жинг аж үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байгаа талаар Хятадын үндэсний эрчим хүчний удирдлагын газраас мэдээлсэн байна. Доорх зурагт Хятадын эрчим хүчний хэрэглээний задаргааг харуулж байна.

Зураг 1


Хятад улсын эрчим хүчний эх үүсвэрийн (жилийн хүчин чадал нь 6 мегаваттаас өндөр) ашиглалтын дундаж хугацаа[1] өмнөх оноос 97 цагаар буурч 1180 цагт хүрсэн. Тодруулбал, усан цахилгаан станцынх 965 цаг, нүүрсний цахилгаан станцынх 140 цаг болсон байна. 

Мөн оны эхний 4 сард 35.51 гегаватт хүчний чадал бүхий эрчим хүчний эрх үүсвэр шинээр нэмснээс 21.92 нь нүүрсний цахилгаан станц, 2.04 нь усан цахилгаан станц байжээ.

 

 

[1] average of utilization of power generating units


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5120

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%