'Битгий шалчгана', Монголчуудаа!

Удаан хугацаанд бодож бодож нэг сонин нийтлэл бичдэг юм билүү гэж бодлоо. Хаанас эхлэхээ сайн мэдэхгүй ч гэсэн бичиж л байя. Та бүхэн уншаад шүүмжлэх нь шүүмжилж, муулах нь муулна биз. Манайхан мөнгөтэй хүмүүсийг үзэн ядаж, муусайн баячууд, ёстой ард түмнийг мөлжиж байна, шудрага биш байна, сайд нь сая доллороо гадны дансандаа мартаж, зарим гишүүд нь гадаад явж казино тоглож, байна. бидний амьдрал хэцүү байна гэнэ. Захын таксины жолооч хүртэл улсынхаа хөгжлийг юу юунаас илүү мэддэг юм шиг ярьж, нийтээрээ ядуучууд нь баячуудыг үзэн ядах үзэл ноёлж байна. Яг л АНУ-ын Детройт хот шиг.

АНУ дэлхийн автомашин үйлвэрлэлийн 12,5%-ийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт автомашины 12.5 хувийг АНУ-д үйлдвэрлэдэг. Детройт цагтаа үйлдвэртэй, инженертэй ажиллах хүчинтэй, ёстой л нэг автомашин үйлдвэрлэж, өндөр технологийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар байсан юм. АНУ-даа эдийн засгаараа 4-т орж хөгжин цэцэглэж байсан нь саяхан. Гэтэл энэ хот дампуурлаа зарлачихсан.Яагаад сүйрчихэв ээ гэж үү? Детройтын уналт өөр хоорондоо нягт холбоотой хоёр системийн шалтгаанаас эхэлжээ. Нэг нь үйлдвэрчний эвлэлүүд. Хөрөнгөтнүүд ажилчдын хөдөлмөрийн мөлжиж, цусыг нь сорж байгаатай Үйлдвэрчний эвлэлүүд хүчтэй тэмцсэн. Тэд ялсан, харин үйлдвэрлэл нурсан, өөрөөр хэлбэл илүү дутуу үг хэлдэггүй, үйлдвэрчний эвлэл гэж байхгүй Теннесси рүү нүүчихсэн. Хоёр дахь шалтгаан нь гэвэл нүүдэл. Хөгжин цэцэглэж буй Детройт руу Дайны дараа хөдөөний ядуучууд тэмүүлэх болсон, яг л 19 дүгээр зуунд Английн ядуус Лондон руу нүүдэллэж байсан шиг. Гэхдээ Английн их нүүдлээс ялгаатай нь Детройтийг зоригсдын дийлэнх хувь нь өнгөт арьстнууд байлаа. Түүнчлэн тэд сонгох сонгогдох бүх эрх нь баталгаажсан Детройт руу нүүдэллэж байсан гэдгээрээ онцлогтой. Гэхдээ "сонгох эрх нь нээлттэй болмогц сонгогч юу хийх ёстойгоо сайтар ойлгож эхэлдэг". Сонгогч хоол хүнс, боловсрол, тэтгэвэр авахын тулд ажиллахын оронд хоол орон байр, тэтгэвэр тэтгэмж нэхэж гарна.

Америкдаа гэмт хэргийн гаралт хамгийн өндөр , боловсролын түвшнээрээ хамгийн доогуурт жагсдаг Детройтын үл хөдлөх хөрөнгийн татвар 2013 онд АНУ-д хамгийн өндөрт тооцогдож байна. Ердөө л татвар төлдөг хүн гэж байхгүй, хотын 300000 эзэмшлийн байрнаас тал хувь нь өртэй. Ийм нөхцөл байдал үүссэн нөхцөлд татвар төлөөгүй гэж баривчлагдсан тохиолдолд байраа зарж татвараа төлөхөөс аргагүй болно.Энэ хотоос идэвхитэй ажиллах хүчин мөн л зугатаасан. 2013 оны байдлаар Детройтын зургаан өндөр настан тутамд хөдөлмөрийн чадвартай дөрвөн хүн ноогдож байв, мэдээж тэр дөрөв нь дөрвүүлээ ажилтай байна гэж үгүй. Нэгэнтээ ядуус Детройт руу ажил хийх гэж ирдэг байсан. Гэвч ажил байхгүй болсон, гэхдээ Детройтын сонгогчид ажил хийхийн оронд даатгалын гэрээгээр мөнгө авч болох юм байна гэдгийг олж мэдэв. Зөв хүнийг сонговол шүү дээ. Ер нь бол арьсны өнгөнд гол учир байгаа юм биш, харин хүн амын тодорхой хэсэгт “та нарт өгөх ёстой” гэж ойлгуулмагц сонгогчид нь бэлэнчлэгчид болж харин тэдний саналаа өгдөг улс төрчид нь хоосон чалчигчид болов.

Яг л үүнтэй ижилхэн зүйл манайд болоод байна. Жишээлбэл бүтэн 3 сарын хугацаанд хэлний бэлтгэлд сууж, шүд, нүд бие эрхтэнийг үзэж байгаад хамгийн сайн ажил хийх боломжтой ажиллах хүч маань Солонгос руу явж байна. Тэдний хийх ёстой ажлын орон тоог нь Хятадууд, Хойд Солонгос, Вьетнамчууд эзлэв. Эсрэгээрээ янз бүрийн эх орныхоо хөгжил цэцэглэлтийг урдаа барьсан иргэний хөдөлгөөнүүд нэмэгдэж, улсаа биш харин улсынхаа нэрийг ашиглаж бусдыг айлган дарамталж мөнгө нэхэж амьдралаа залгуулж байна. Монгол хүнийг зоддог хятад хүн, согтуугаар хүний ам нас машиныг мөргөдөг даварсан хужаа нарыг би өмөөрөх гээгүй байна. Зүгээр л бид хөдөлмөрлөж байгаа нэгнийгээ дэндүү их ялгарлан гадуурхаж, нүд хог шаар мэт муулж байна. Талууд хоорондоо тэмцэлдэж, ядуусын талд орох, мөнггүй хүмүүсийг өмөөрөх улс төрчдийг хайна. Эсрэгээр нь хүмүүсийн энэ их бухимдал стрессээр нь суртачилгаа хийж тэдний саналыг авч улс төрд ордог хүмүүс нь олон болно. Ингээд системийн гажуудал гарч байгаа юм. Солонгос шиг, Япон шиг хүн бүр л уг нь баялаг бүтээгчид баймаар байгаа юм. Ярихаасаа илүү шүүмжилдэг хүмүүс олон болж. Зар мэдээ сониныг уншихаар ажилд авна гэсэн зар дүүрэн байх бөгөөд тэд нар дээр ирж уулздаг хүмүүс нь цөөхөн. Тэгээд тэр цөөхөн ажил сураглаж ирсэн хүмүүс нь өөрийнхөө чадварын талаар биш харин өөрт нь өгөх мөнгө цалингийн талаар л асууж сураглана. Цагаа тулхаар яг чин сэтгэлээсээ ажил хийж чадах хүмүүс их ховор. Чанаргүй боловсрол олгож байгаа багш нараа хүмүүс буруутгана. Багш нар нь яамаа буруутгана. Чанаргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа эмч нарыг ард түмэн буруутгана. Эмч нар нь яамаа буруутгана. Системээрээ бие биеэ буртуугана. Гэтэл мундаг багш нар, мундаг эмч нар өчнөөн бий. Тэднийгээ гомдоочихно. Яаж яваад бид нар ингэж нэг нэгнийгээ буруутгаж үзэн яддаг болчихвоо? Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Бид нар өөрсдөө л гарна. Бид өөрдсөө хөдөлмөрлөж, дор бүрнээ байгаа ажлаа чин сэтгэлэсээ хийж байж л энэ хэцүү зүйлээс гарна. Тэрнээс энэ улс төрчид, хууль барьж байгаа хүмүүс гаргахгүй. Тайван байцгаа. Хийх ёстой ажлаа чин сэтгэлэсээ хийх хэрэгтэй. Битгий шалчагна. Хөдөлмөрлө. Гэхдээ үр дүнтэй. Ирээдүйгээ харж бага зүйлээс эхлэх хэрэгтэй. Наад зах нь машиныхаа цонхоор хогоо хаяхгүй байх нь эх оронч үзэл гэдгээ ойлгох хэрэгтэй.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4990

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%