Нийтлэл 09 сарын 29, 2016

ЧАГТЛАГДСАН СЭДЭВ: Зүрхээ хайрлая #WhatsTrending

#worldheartday- Өнөөдөр дэлхийн зүрхний өдөр учраас дэлхий дахинд зүрхэндээ анхаарал тавьхад уриалсан  жиргээнүүд газар авч байна. Хүмүүс “Үүнийг уншиж байгаа танд дэлхийн зүрхний өдрийн мэнд хүргье, бүгдээрээ зүрхээ хайрлацгаая, зүрх гэдгийг эрүүл мэнд гэхээс илүү бусдыг хайрлах сэтгэл гэж харцгаая” гэх мэтээр жиргэж байна. Одоогоор #worldheartday гэж 13 мянган хүн чагтлаад байна.

#worldheartday is here! The perfect time to find out how much you know about ❤ health, take the test now https://t.co/2HmdEnkRJ7

— WorldHeartFederation (@worldheartfed) September 29, 2016 ">

#internationalCoffeeday – Өнөөдөр мөн олон улсын кофений өдөр болж байна. Кофенд дуртай жиргээчдийн "кофений тансаг сайхны талаар, кофе нэгэнт бидний хэв маяг болсон" гэх утгатай  #internationalCoffeeday гэж чагтлагдсан жиргээнүүд 1900 хүрсэн байна

#ObamaTownhall – АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мусульман шашинтнуудын тухай хэлсэн үгнээсээ болж олон иргэдийн хатуу үгэнд булуулж байна. Үүнийгээ ч дагаад твиттер хуудсанд #ObamaTownhall гэсэн хаштаг үүсч өдгөө 40 мянга гаруйд хүрээд байна. Зарим нэг нь Обамаг “тэр хэзээд муу ерөнхийлөгч байсан” хэмээн жиргэжээ.

Chicago Blacks: "Obama will go down as the worst President EVER"#ObamaTownHall pic.twitter.com/SNAVSwIHzg

— Tennessee GOP (@TEN_GOP) September 29, 2016 ">

Сэтгэгдэл бичих

arrow icon