Монгол хүн бүр ойлгох ёстой: ИНСТИТУЦ хөгжихгүйгээр УЛС хөгжихгүй

Олон улсын байгууллагын шугамаар Чех улсаас ирсэн зѳвлѳхтэй улс орны хѳгжлийн талаар ярилцах боломж олдов. Ер нь Чехийг олон хүн Жеймс Бондын кинон дээр гардаг Праг хотоор л тѳсѳѳлж Budweiser, Kozel г.м пиво, эсвэл Scoda машинаар нь сайн мэддэг. Гэхдээ социализмаас хамгийн амжилттай шилжилт хийсэн улс гэдгийг тэр бүр ярьдаггүй.

Улстѳр, эдийн засгийн тогтолцоогоо бидэнтэй цуг 90-ээд онд сольсон Чех ѳнѳѳдѳр ѳндѳр хѳгжилтэй орон болж чаджээ. Ингэхдээ баян хоосны зѳрүүгүй, Жини индексээрээ Японыг гүйцсэн баялгийн тэгш хуваарилалттай орон болсон байна.

Энэхүү амжилтын шалтгааныг зѳвлѳхѳѳсѳѳ асуухад: Нэгт, газарзүйн сайн байрлал. Хоёрт, бид азтай байсан гэх. Мэдээж Баруун Европын зах зээлд ойр гэдэг тэдний нэг том давуу тал. Мѳн сүүлийн 20 жилд бий болсон эдийн засгийн таатай момент болгоныг зѳв ашиглахыг хичээсэн тул хувь заяа нь ч тэдний талд эргэжээ. Европт байдал сайнгүй байгаа ѳнѳѳ үед ч Чехийн эдийн засаг 3-4% ѳсѳлттэй явна.

Чехийн энэхүү амжилттай харьцуулахад адилхан 90-ээд онд зах зээлд шилжсэн ихэнхи орнуудын прогресс үнэхээр чамлагдана. Тэр дундаа Монгол.

Уул нь дэлхийн эдийн засгийн мотор болсон том улс бидний яг хажууд байсан уу, байсан. Хятадын түүхий эдийн хэрэглээ дангаараа баруун Европыг хэд нугалахаар их. Дээр нь манай экспортын гол бүтээгдэхүүнүүд 10 жил орчим супер циклийн үнийн ѳсѳлттэй таатай нѳхцѳлд байсан уу, байсан. Энэ хугацаанд Scoda-ийн үнэ зэс шиг 3 нугарч ѳсѳѳгүй нь лавтай.

Гэтэл ѳнѳѳдѳр бид ямархуу байдалтай сууцгааж, олон улсад хѳндлѳнгийн шинжээчид биднийг хэрхэн дүгнэж байгаа билээ? (Жишээ нь энд бас энд)

Тэгвэл Чехүүд жижиг боломжийг ч алдалгүй ашиглаад, харин бид том боломжоо ѳнгѳрѳѳчихсѳн шалтгаан юу вэ гэдэг чухал асуудал гарч ирнэ. Чехүүд харьцангуй цѳѳхүүлээ, 10 сая орчим хүн амтай ч хүний хѳгжлийн индексээр нэлээд ѳндѳр. Дээр нь Герман гэдэг мундаг гүрэнтэй хѳрш болохоор ч тэр үү, ажлаа яг л тэдэн шиг яс хийдэг сахилга баттай хүмүүс. Тэнд тѳр нь ч, хувийн хэвшил нь ч ажлаа сайн хийдэг гол шалтгаан болохоор ердеѳ л институцийн хѳгжил. Энэ л зүйл тэдэнд аз авчирчээ. Учир нь улс оронд тогтвортой бѳгѳѳд хүртээмжтэй ѳсѳлтийг бий болгодог нэг гол зүйл нь институци (Бусад нь энд). Институц гэдгийг энгийнээр нийгмийн баялгийг хэрхэн хуваарилах, боломж ба сэдлийг хэрхэн бий болгохыг зохицуулах дүрмүүд гэж хэлж болно.   

Тэгэхээр, бид ч бас институцээ сайн хѳгжүүлсэн Чехийн туршлагаас суралцаж хэрэгжүүлэх юм бол:

  • Зах зээлд шилжээд ердѳѳ 25 жил болж байна, хѳгжихѳд цаг хугацаа хэрэгтэй
  • Хамаг буруу зүйл тѳрѳѳс л болж байна

гэх зэргээр шалтаг тоочоод суухаа болих болов уу. Чех улс 25 жилд ѳндѳр хѳгжѳѳд, тэнд тѳр рүүгээ бүх бурууг чихэхгүй ажиллаад болоод байгаа нь ердѳѳ л институци сайн хѳгжсөнийх. 

Харин Монголд институци хѳгжѳѳгүй цагт сонгогчид халамж шаардахаар улстѳрчид хариуд нь замбараагүй популист бодлого явуулж, улмаар улс оронд бий болсон боломжийг зѳв ашиглаж чадалгүй эцэст нь нийтээрээ хохирч үлддэг байдал хэзээ ч шийдэгдэхгүй. Цѳѳн хэдэн эрх мэдэлтэй хүнд ашигтай ч бусад хүмүүст ашиггүй гэрээ хэлцэл наймаа нууцаар хийгддэг байдал ч засрахгүй. Инситуци хѳгжѳѳгүй орнуудад авилга газар авч, хэрэгждэг бодлого нь оновчгүй бѳгѳѳд алдаатай, газрын баялаг нь ерѳѳл биш хараал, том хѳрѳнгѳ оруулалтууд тус болохосооо ус болж хувирдгийг харуулах судалгаа олон. Ер нь бол "Ямар ард түмэн байна тийм л тѳр байдаг" гэдэг дилеммагийн ганц шийдэл нь ѳѳрѳѳ институцийн хѳгжил.

Тэгэхээр институци гэж юу вэ, институцийн хѳгжил гэж юу вэ, сайн институцийг энд хэрхэн бий болгох вэ гэдэг асуудлыг 3 сая Монголчууд бүгд маш сайн ойлгох хэрэгтэй байна.


avatar
    • Saraa
    • 122.201.31.*

    Saihan niitlel bna zev talaas ni harj bichdegt talarhdag shuu

    • Зочин
    • 59.153.113.*

    Tegeed l why nation fail gedeg nom orchuuladd gargaa bizdee.

    • Aagii
    • 122.201.27.*

    Санал нийлж байна. Харин институцийн хөгжлийг хэрхэн юунаас эхлэх, яаж хэрэгжүүлэх чиглэлээр санаачлага хувилбар дэвшүүлж цаашид энэ чиглэлээр дагнан цуврал судалгаа хийвэл үр дүнтэй болох болов уу. Баярлалаа

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4977

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%