Нийтлэл 10 сарын 17, 2016

Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараараа 138 улсаас 102 дугаарт жагсаж байна

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дэлхийн Эдийн Засгийн Форум (ДЭЗФ)-аас Дэлхийн өрсөлдөх чадварын 2016-2017 оны тайлан (Global Competitiveness Report 2016-2017)-г гаргажээ. Уг тайланд улс орнуудын нээлттэй байдал буурч байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлж байна, мөнгөний тэлэх бодлого (QE) өсөлтийг дэмжихэд хангалттай биш байна, үүний дээр өрсөлдөх чадварын шинэчлэлүүдийг давхар хийх хэрэгтэй гэж үзсэн байна.

 Дэлхийд өрсөлдөх чадвараараа дараах 10 улс тэргүүлсэн бол Монгол Улс нийт 138 орноос 102-т жагссан байна. Тэргүүлсэн улсууд: Швейцарь, Сингапур, АНУ, Голланд, ХБНГУ, Швед, Их Британи, Япон, Хонг Конг, Финланд. Улс орнуудын өрсөлдөх чадварын тогтоохдоо үндсэн суурь шалгуур (институц, дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, эрүүл мэнд, анхдагч боловсрол), үр ашиг (ерөнхий болон дээд боловсрол, бүтээгдэхүүний зах зээл, хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн зах зээлийн хөгжил, технологийн бэлэн байдал, зах зээлийн хэмжээ), инноваци, бизнесийн орчин (бизнесийн орчин, инноваци) гэсэн гурван үндсэн бүлэг, 12 дэд үзүүлэлтээр үнэлдэг.

 
 

 Монгол улс дэлхийд өрсөлдөх чадвараараа 138 орноос 102-т орж байна



Зураг. Бизнес хийхэд тулгарч буй гол бэрхшээлүүд (ДЭЗФ – Асуулгын Судалгаа 2016)

 

     Зураг. 2016-2017 оны Дэлхийд өрсөлд чадварын индекс, байр

 

Сэтгэгдэл бичих

arrow icon