Нийтлэл 04 сарын 04, 2017

Чагтлагдсан сэдэв: ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР

Дэлхийн яруу найргийн өдөр өчигдөр болж өнгөрлөө. 1999 онд анх ЮНЕСКО (Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага)-оос зарлан тэмдэглэхээр болсон энэ өдрийг яруу найргаар дамжуулан хэлний олон ургальч байдлыг дэмжих, устаж буй хэлийг нийтэд таниулах зорилгоор санаачилжээ. Энэ өдөр яруу найргийн тухай яриа хэлэлцүүлэг, сонирхолтой шүлгүүдийг жиргээчид #WorldPoetryDay гэсэн хаштагтай жиргэж байсан бөгөөд ЮНЕСКО-ийн одоогийн тэргүүн Ирина Бокова ч доорх шүлгийг энэ өдөрт зориулан бичсэн байна.

 

 

Далавчгүй бид нисэж чадахгүй ч

Өшөө илүү рүү аажим аажмаар

Өнөөгийн үүлэн оргилуудад

Өгсөж бас авирах хөл бидэнд бий

 

 

Энэ өдрийн зарим онцлох жиргээг хүргэвэл,

Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Моди “Яруу найраг бол аман зохиол, уламжлалын зүрхэнд байж дэлхий даяар тоо томшгүй олон хүнд дуу хоолой болон тэдний гайхамшигт бүтээлч чадварыг гарган ирдэг билээ” гэжээ. Тэрээр чөлөөт цагаараа шүлэг зохиох дуртай хэмээн өөрийн зарим шүлгүүдээсээ хуваалцсан байна.

Ashwin Sanghi Америкийн яруу найрагч Роберт Фростоос эшлэн жиргэжээ.

Түүний эшилснийг  орчуулбал “Сэтгэл хөдлөл бодлоо олж бодол үгээ олох үед яруу найраг төрдөг” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon