Нийтлэл 03 сарын 24, 2017

Facebook trend chart: ГАНЦ БИЧЛЭГ ОРУУЛААД Л 100 МЯНГАН ХАНДАЛТ

 ФЭЙСБҮҮКТ ТРЭНД ХҮМҮҮС

Уншигч та бүхэнд Фэйсбүүк олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд трэнд болж байгаа пэйжүүдийн сонин хачнаас танилцуулж байна. Фэисбүүк пэижийн трэндийг олон нийтийн дунд дурдагдаж байгаа Talking about статистикт суурилж гаргадаг. Фэйсбүүк сүлжээг идэвхитэй хэрэглэх цаг завгүй, хаана хэн юу трэнд болж байгааг мэдэх боломжгүй уншигчид залуу үе, нийгэм юу сонирхож, ямар уран бүтээлч, сошиал дүр, хэний ажил хэрэг халуун сэдэв болж байгааг олж мэдэх боломжтой. Фэйсбүүкт тэгээд хэн трэнд болж байна вэ?

Реппер Жий /Big Gee/

Фэйсбүүк трэндсийг “Жий” дахин тэргүүлэв. Энэ хүн Фэйсбүүк-ийг өөрийн амьдралын нэгэн гол хэсэг болгосон нь нүдэнд тодхон харагдана. Мөн Жийгийн “33” цомог үнэнхүү эрэлттэй байгааг түүний фэйсбүүк хуудсаар зочлоход мэдэгдэх болно.

“Энэ хажууд сууж байгаа залуу хэсэг нөхдийн хамтаар "Приусны Босс" киногоо аваад АНУ-ыг зорьсон... Юу болж байгаа юм бол доо... ”

Санаа зовсон ч юм шиг эсвэл хардаад байгаа ч юм шиг жүжигчин Баттөмөрийн бүлтгэр нүдтэй зураг. Харин түүний сэтгэгдэл дор “Сайн явна лээ цаадах чинь Солонгосд үзсэн гоё кино болсон байна лээ” гэж бичсэнээс харвал.

Жий найздаа санаа зовох шаардлагагүй бололтой.

Мөн түүний “Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойн мэнд!!! Мөн "Казах сонсогчиддоо "НАУРЫЗ"-ын баярын мэнд!!! тус тус хүргэе эээээ!!! ” гэж гарчигласан зураг их хөгжилтэй. Анх хараад л “ЮУ БИЛЭЭ” гээд гайхах мишээх зэрэгцэнэ. Гүррагчаа гуай сансарт ниссэн бил үү? Мөнх-Эрдэнэ сансарт ниссэн бил үү? гээд эргэлзэх жишээний. Ямартай ч тэрбээр баяр алгасалгүй дэмжигчиддээ мэнд хүргэдэг гэдгийг бид мартах ёсгүй.

Odzaya Deremchimed

Нэвтрүүлэгч мэргэжлийнхээ хажуугаар бизнес хийж буй үзэсгэлэнт нэвтрүүлэгч Д.Одзаяа удаах трэнд хүнээр сонгогджээ. Тэрбээр өөрийнхөө ойрын зорилгоо ингэж бичжээ. “Миний ойрын зорилго юу гээч? Энэ пэйж хуудастай минь хамт байж, үргэлж дэмжиж байдаг бүх хүмүүсээ азтан буюу бэлгийн эзэд болгох. Тиймээс тэр зорилгодоо хүрэхээр бэлэгнүүдээ ар араас нь бэлдсээр байх болно” хэмээн нийтэлжээ.

Түүний постуудаас зорилгодоо хүрэх алхмаа бага багаар хийж байгааг та харах болно. Тэрбээр үсчинд байхдаа “LIVE” хийж түүнийг нь 2000 орчим хүн share хийж бусаддаа хуваалцахын сацуу уралдаанд оролцжээ. Тэрхүү бичлэгийг нь

100 мянга орчим хүн үзсэн

байгааг харахад

Одзаяа

зорилгодоо хүрэхэд ойрхон байна даа.

Urankholboo

“Монгол барби”

дараагийн трэнд хүн боллоо. Шалтгаан нь тун ойлгомжтой түүний сайхан царай болон мундаг зураг авдаг утас. Ану утсаараа зураг авна, шууд дамжуулалт хийнэ, ярина, чат бичнэ ер нь олон л юм хийдэг байх.

Тэрбээр “Манна хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн бяцхан дүү нар дээрээ очоод ирлээ. Хичнээн хайр татам хөөрхөн юм бэ” гэх пост түүний Фэйсбүүк рүү ороход харагдана. Тэрбээр дараагийн удаа ирэхдээ

“Шингэн уух зүйл, хөнгөн хувцаснууд, "D" витамин авч очно гэж бодсон байгаа”

хэмээн сэтгэгдэл хэсэгт бичжээ.

Халтмаагийн Баттулга

Улс төрийн хүн гэх үү спортын хүн гэх үү Х.Баттулга фэйсбүүк трэнд хүнээр тодров. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр тэрбээр Б.Бат-Эрдэнэ аваргатай ярилцаж өнгөрсөн 7 хоногт трэнд болоод байна. Саяхан гарсан Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн шторк буюу танилцуулга бичлэгийг Х.Баттулга өөрийн фэйсбүүк хуудаснаа олон удаа хуваалцжээ.

Монгол хүн болж төрсөндөө омогших сэтгэлийг харамгүй өгөх тус бичлэгт монголчуудын нүүдлийн соёлыг шингээжээ. 

Ийнхүү жагсаалтын үлдсэн хэсэгт эдгээр хүмүүс тодорсон байна.

Энх-Амгалан Лувсанцэрэн

Дагдангийн Анхбаяр

Норовын Алтанхуяг

Sarnai Saranchimeg

Соко Солонго

Ука Төмөр

Сэтгэгдэл бичих

arrow icon