Нийтлэл 04 сарын 07, 2017

Чагтлагдсан сэдэв: Санкт-Петербург дахь халдлага

Оросын Холбооны Улсын хоёр дахь том хот Санкт-Петербургийн метронд энэ сарын 3-ны өдөр үл таних этгээд бөмбөг дэлбэлж 11 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн гэмтэж бэртжээ. Аюулгүй албаныхан шуурхай ажиллаж хотын метроны бүх зорчигчдыг гаргаж шинжилгээний ажлыг эхлүүлсэн байна. Мөн өөр нэгэн тэсрэх бөмбөгийг “Площадь Восстания” метроны буудлаас илрүүлж аюулгүй болгосон ба үүнийг аюулгүй албаныхан илүү аюултай бөмбөг байсан гэж мэдэгдсэн байна.

Дэлбэрэлт болох үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус хотод Беларуссийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой албан ёсны уулзалттай байсан ба тэрээр хэргийн дараа хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн байна. Хотын удирдлагууд гурван өдрийн гашуудал зарлаж хохирогчдын ар гэрийнхэнд 23 сая рубль олгохоор болсон байна.

Одоо хэргийг Оросын мөрдөн шалгах хороо хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 Үйл явдалтай холбооотой жиргээнүүдийг #SaintPeterburg гэснээс үзнэ үү. Ингээд дараах жиргээнүүдийг хүргэе.

Maria Finoshina тэсрэх бөмбөг дэлбэлсэн газрын зургийг жиргэж “Экспертүүд Санктпетербург хотын метро дэх дэлбэрэлтийн газар ажиллаж байна. Хамгаалах ажиллагаа дууссан” гэжээ.

Garry Kasparov “Санкт-Петербургт эмгэнэлт явдал боллоо. Дахиад л “үл таних террорист” Путины улс төрийн зорилгыг дэмжих цаг таарав. Жагсаалаа март, буцаад айдас руугаа” гэж жиргэжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлтийн газарт хүндэтгэлийн цэцэг өргөхөөр ирсэнийг AFP жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon