Нийтлэл 04 сарын 05, 2017

ХҮЛЭЭЛТ ДАГУУЛСАН ХАВРЫН ЧУУЛГАН

Энэ хаврын чуулганаар 34 асуудлыг хэлэлцэхээр тогтсоны дотор олон нийтийн анхаарлыг татаж хүлээлт үүсгэсэн хэд хэдэн хуулийн төслүүд байгаа юм. Үүнд, 2017 оны төсөвт тодотгол хийх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Засгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг оруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Казино байгуулах тухай, Эрүү, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах гээд нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

  1. 2017 оны төсөвт тодотгол хийх

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулган завсарласны дараа Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулаад ийм шийдвэр гаргах нь МАН-ын бүлэгт хүнд бөгөөд Олон Улсын Валютын сангийн шаардлагыг хүлээж авсан тохиолдолд хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно. Олон Улсын Валютын сангаас Монгол дахь татварын хэмжээ бага байна гэж үзээд дараах шаардлагуудыг тавьжээ. Үүнд:

- Зургаан төрлийн татвар нэмэх

  • Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх;
  • Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;
  • Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;
  • Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;
  • Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;
  • Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авнагэж заажээ.

 - Тэтгэврийн насыг нэмэх

Төсвийн тодотголд тэтгэвэрт гарах насыг 2018 оноос хойш жил бүр зургаан сараар нэмэгдүүлэхээр тооцжээ. Түүнчлэн Алдарт эхийн болзол хангаагүй эмэгтэйчүүд мөн оноос зургаан сараар өгссөөр 2037 он гэхэд эрчүүдтэй адилхан 65 нас хүрч байж тэтгэвэрт гардаг тогтолцоонд шилжих юм байна.

  1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үе үеийн парламентаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж ирсэн ч энэ удаад эцэг хуульд гар дүрж өөрчлөлт оруулах нь тодорхой боллоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэхээр иргэд, олон нийтийн зүгээс хуулийг орвонгоор нь өөрчилнө гэсэн андуу таамаглал гардаг. Энэ удаа яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэд, олон нийтийн байгууллагаас ирсэн санал асуулгад үндэслэж хуульд тодотгол, нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах юм байна. Ямартай ч эцэг хуулинд өөрчлөлт орж, чухам ямар зүйл заалт, дүрэм журамд нэмэлт өөрчлөлт орох нь олон нийтийн дунд том хүлээлтийг үүсгээд байна.

  1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Олон нийтийн зүгээс эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө оффшор данстай холбоотой асуудлыг нэг мөсөн шийдэх үү гэсэн хүлээлт байна. Засгийн Газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын даргын захирамжинд багтсан байгаа юм.

  1. Монгол Улс Казино байгуулах тухай хууль

УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар Казиногийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Олон жил дуншиж байгаа энэхүү хуулийн төсөл 2017 оны хаврын чуулганаар дэмжигдэх үү үгүй юу?

  1. Эрүү, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах

Шинээр баталсан Эрүүгийн хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг  гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байдаг. Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай тул хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2017 оны 7 сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр хуульд өөрчлөлт оруулжээ.

 

УИХ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийг  хүргэж байна.

  1. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл 
  2. 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан 
  3. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл 
  4. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
  5. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл 
  6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл 
  7. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  8. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  10. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл 
  11. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл 
  12. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл 
  13. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл 
  15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл 
  16. Казиногийн тухай хуулийн төсөл 
  17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  19. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  20. Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл 
  21. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл 
  22. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл 
  23. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  24. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  25. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл 
  26. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл 
  27. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл 
  28. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  29. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл 
  30. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл 
  31. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл 
  32. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл 
  33. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  34. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл 
  35. Бусад

 

Сэтгэгдэл бичих

arrow icon