Нийтлэл 04 сарын 06, 2017

Төсвийн тодотголын талаар гишүүд юу хэлэв?

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа билээ. Төсвийн тодотголын хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг онцлон хүргэж байна.  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

Долоон төрлийн татвар нэмэхээр орж ирсэн, үүнээс аж ахуйн нэгжид хамааралтай ганцхан татвар бий. Бусад нь архи, тамхи, автомашины Онцгой албан татвар. Төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн орлого нэмэгдүүлнэ гэвэл боломжгүй. Ирээдүйн төсөв санхүүжилтийн хувьд Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр ямар ч гэрээ хийгдэхгүй.  

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Архангай аймгийн Хайрхан суманд нийгмийн даатгалын хоёр байцаагчид зориулж байр барьсан,  Баянхонгор аймагт Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн 1 тэрбум гаруй төгрөгөөр 40-ын бедон тараасан.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

Өмнөх Засгийн газрын үед маш их зээл авч, төсвийг үр ашиггүй зарцуулсны улмаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж байна. Энэ асуудлаар яагаад ээлжит бус чуулган зарлаагүй вэ. УИХ-ын дарга оффшортой тэмцэнэ гэсэн. ОУВС-д мөнгө угаахтай тэмцэх буюу оффшортой тэмцэх талаар тусгасан уу. Эрдэнэтийн асуудлыг хуулиар шийдсэн үү. Эсвэл хувийн өмчит халдсан хэрэг болох вий.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

"Миний хувьд төсвийн тодотголыг эсэргүүцэж байгаа. ОУВС нэрээр гаднаас зээл авч, мөн иргэдийн нуруунд татварын ачааг нэмж байгаа нь буруу. Бид төр өөрөөсөө эхэлж хэмнэлтийн горимд шилжих байх гэж харж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Тэтгэвэрт гарсан хүний оронд хүн авахгүй гэдгийг ойлгохгүй байна  Тэтгэвэрт гарсан хүний тоо жилд 60 мянгаар нэмэгдэж байна шүү дээ. Жишээ нь Ингэхийн оронд төрийн албан хаагчийн орон тооноос багасгах боломж байдаггүй юм уу?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Евро бондын өрийг төлсөн гээд байгаа нь үнэнд үл нийцнэ

https://twitter.com/batuka_ub/status/849842414047068160

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Хамгийн том хариуцлагыг сонгуулиар ард түмэн тавьсан. Харин Хөгжлийн банк, концессийн гэрээ зэрэг зөрчлүүдтэй холбоотой асуудлуудаар албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хариуцлага ярихаар хэлмэгдүүллээ гэдэг асуудлыг яримааргүй байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

ОУВС-гийн хөтөлбөрт аль эрт хамрагдах ёстой байсан. Бид маш их цаг хугацаа алдсан. Тэд өмнөх эрх баригчидтай уулзаж, нэг төсөвтэй бол, өндөр хүүтэй зээл битгий тавь гэсэн зөвлөмжийг өгдөг байсан. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Бүх сайд нарын төсөв нэмэгдсэн гэж хэвлэлээр мэдээлж байна. Дээд тал нь 160 тэрбумаар нэмэгдсэн гэж байна. Гэтэл та бүхэн төр бүсээ чангална гэсэн, аль нь үнэн юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болсныг эргэж харж, босго тавьж болохгүй юу.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 

-ОУВС-ийн өөрөөс нь олгож буй 400 сая орчим ам.долларыг Монголбанкны нөөцийг нөхөхөд зориулна. Азийн хөгжлийн сан, Дэлхийн банк, Өмнөд Солонгос, Японоос авах санхүүжилтийг төсвийн алдагдал нөхөхөд зарцуулна.

-Тэтгэврийн насны тухайд насыг нэмэгдүүлэх, шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Тэтгэврийн сан улсын төсвөөс 2017 578.3 тэрбум төгрөгийн татаас авна. Тэтгэврийн сан ийм алдагдалтай болсон учир арга хэмжээ авахаас өөр аргагүй.

 

- Тэтгэвэрт гарсан хүний оронд шинээр хүн нэмж авахгүй гэсэн шийдвэртэй байгаа.

- Нийгмийн салбарт зарцуулах хөрөнгийг эрүүл мэнд, боловсролын салбарт шилжүүлэн түлхүү зарцуулна.

- 2012 оны эхэнд төрийн албан хаагчдын тоо 142 мянга байсан, биднийг ажил авахад 180 мянга давсан байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсээ ажилгүй болгох бодлого барих нь оновчтой биш.

- Хадгаламж эзэмшигчдэд 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байна.

- Тэтгэврийн сантай байх уу, дампууруулах уу гэдэг байдалд хүрээд байна. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon