Нийтлэл 04 сарын 07, 2017

Чагтлагдсан сэдэв: СИРИЙГ ДАХИН БӨМБӨГДӨВ

Сирийн баруун хойд Идлиб мужийн Хан-Шейхун хотод агаараас цохилт өгсний улмаас доод тал нь 72 хүн амиа алдаж олон арван хүнд амьсгал боогдож, татаж унах шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдсэн аймшигтай явдал болов.

АНУ, Их Британи зэрэг барууны засгийн газрууд болон босогчид Сирийн Засгийн газрыг “химийн зэвсгийн халдлага үйлдсэн” хэмээн буруутгав. Туркын Засгийн газар хүний мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг “зарин” хэмээх хий ашигласныг тогтоолоо гэж мэдэгдсэн байна.

Саяхан АНУ-ын Засгийн газар Сирийн Ал-Шайрат нисэх бааз руу Газар дундын тэнгис дэх хөлөг онгоцоос 50 орчим “Tomahawk” хэмээх холын зайн пуужингаар довтолсон байна. Тус нисэх баазад байсан ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн урьдчилсан анхааруулга авсан тул одоогийн байдлаар тэднээс хэн нэгэн осолдсон талаар мэдээлэл алга байна. Пентагоны төлөөлөгч Ахмад Жефф Дэвис “АНУ-ын цэргийнхэн агаарын зурвас дахь Орос болон Сирийн бие бүрэлдэхүүн эрсдэхгүй байхаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн байна”.          

ОХУ-ын НҮБ дахь төлөөлөгч цэргийн хүч хэрэглэхийг буруутгаж “сөрөг үр дагавар” дагуулна хэмээн анхааруулсан байна. Сирийн хямралаас хойш "Tomahawk" пуужинг ашиглаж байсан боловч өнгөрсөн жил ашиглахаа зогсоосон юм.

Сирийн одоогийн байдлын талаарх жиргээнүүдийг #Syria, #SyriaHoax, #Homs, #Tomahawk, #Shayrat зэрэг хаштагуудаас үзэж болно. Жиргээчид энэ үйл явдлыг маш олон байдлаар тайлбарлаж байна.

Химийн халдлагыг Америкчууд үйлдсэн хэмээн буруутгасан #SyriaHoax хэмээх хаштагын талаар Caroline O. “#SyriaHoax гэсэн хаштагтай анхны жиргээнүүд Оросоос орж ирсэн байна. Сернович үүнийг өлгөж авсан ба одоо АНУ-д трэнд болж байна. *Бид та нарыг харж байгаа шүү*” гэж жиргэжээ.

Baked Alaska™ “Бид Сирид дайтахыг хүсэхгүй байна!! #SyriaHoax-т бүү итгэ, бид яг одоо улсаа анхаарах хэрэгтэй байна. Америк Нэгдүгээрт.” гэж жиргэжээ.

Just Me. “2016 онд: Хиллари дайн өдөөгч учраас би түүнд саналаа өгөхгүй.

2017 онд: Ерөнхийлөгч Трамп 50 “Тоmahawk” пуужин харвалаа.” гэж жиргэсэн байна.

Omar Ghabra “Хомсын захирагч улсын телевизийн сувгаар: АНУ Израйл болон зэвсэгт террорист бүлгүүдийн төлөө ажиллаж байгааг тэдний довтолгоо нотолж байна” гэснийг жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon