Нийтлэл 04 сарын 11, 2017

Чагтлагдсан сэдэв: UNITED EXPRESS ЗОРЧИГЧОО ХҮЧИРХИЙЛЭВ

АНУ-ын авиа компани UNITED EXPRESS Чикаго-Луисвилл хотын нислэг эхлэж байх үед нэгэн зорчигчийг хүчээр онгоцноос буулгасан байна. Нислэгийн билет суудлын хязгаараасаа илүү зарагдсан байсан учир авиа компаний зүгээс зорчигчдоос сайн дураараа гарахыг хүссэн боловч хэн ч гараагүй учир хэн нэгнийг гаргах шаардлагатай болжээ. АНУ-д авиа компаниуд тодорхой шалтгаанаар зорчигчийг онгоцноос гаргах эрхтэй байдаг аж. Авиа компани хэн нэгэн зорчигч сайн дураар гараагүй учир онгоцны буудлын аюулгүй албаны ажилчдыг дуудан дөрвөн хүнийг сонгон буулгахаар болох үед нэгэн зорчигч зөвшөөрөөгүй учир хүчээр чирэн буулгасан байна.  Хүчээр гаргуулсан зорчигч өөрийгөө эмч гэж танилцуулсан ба тэрээр эмнэлэг дээрээ ажиллах шаардлагатай гэсэн байна. Маш олон жиргээчид энэ үйл явдалд анхаарлаа хандуулж #United, #NewUnitedAirlinesMotto гэсэн хаштагтай жиргэж байна.

Sam Itani “Энэ жилийн хамгийн муу компани United боллоо. Төлбөрөө төлсөн зорчигчид увайгүй хандсан болон түүнийгээ нуух гэж оролдсоноосоо болж.” гэж жиргэсэн байна.

Brandon Boyd “United-ийн тухайд хэвлэл мэдээлэл нислэгийн захиалга хэтэрсэн гэхээ болих хэрэгтэй.  Тийм байгаагүй. Тэд өөрсдийн ажилчдаа суулгах зорилгоор ийм үйлдэл хийсэн” гэж бичжээ.  

 

Jay Perdue “United Airlines-ын зорчигчдын анхааралд шинэ үйлчлэгч Люсилтэй танилцаарай” гээд доорх зургийн хамт жиргэжээ.

United Airlines-ын өрсөлдөгч компани шинэ постероо танилцуулсныг Jordan жиргэжээ. Үүнд Soutwest: “Бид өрсөлдөөнд яллаа. Чи биш.” гэжээ.

Alvin foo “United Airlines-ын шинэ уриа” хэмээн дараах зургийг жиргэжээ.

United Express компаний гүйцэтгэх захирал Оскар Муноз уучлалт гуйж, хохирсон зорчигчтой ярилцаж нөхцөл байдлыг сайжруулна гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon