G-TIME хохирогчид мөнгөө хэрхэн олж авах вэ?

Сүлжээний бизнес Монгол Улсад нэгэнт эрчээ авсаны тод жишээ бол ЖИ-ТАИМ. Тус сүлжээний удирдлагууд луйврын аргаар олсон найман тэрбум гаруй төгрөгийг дансандаа байршуулан Монгол Улсын хилээр гарах гэж байгаад энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр саатуулагдсан. Энэхүү сүлжээний бизнест орсноор өөрсдийн бэлэн мөнгөө алдсан иргэд хотоор нэг болжээ. Харин хохирсон иргэд Мөрдөнгийн гадаа оочирлосоор байна. Жи Таймын талаарх үнэн бодит тодруулгыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

ЖИ-ТАИМ гэх сүлжээ олон иргэдийн мөнгийг луйвардсан хэрэг сүүлийн саруудад ихээр гарч байна. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Санхүүгийн зохицуулах хороо, ШӨХТГ-аас Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ЖИ-ТАИМ гэх сүлжээг шалгаж хууль зөрчсөн гэсэн үндэслэл гарсан. Үүний дагуу Улсын Мөрдөн байцаах газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. ЖИ-ТАИМ сүлжээ компани нь аж ахуйн нэгжийн тухай хуулийн 8.1.4-т заасан заалтыг зөрчсөн нь тогтоогдоод байгаа. Мөн иргэдийн итгэл үнэмшлийг ашиглан хуурч мэхлэх замаар их хэмжээний мөнгө төвлөрүүлж авсан. Тухайн мөнгийн цагдаагийн байгууллага одоогийн байдлаар битүүмжлээд байгаа.

Гадуур  үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриа ихээр гарч байна. Цагдаагийн байгууллага тус мөнгийг хураан авч улсын хөрөнгө болгох гэж байгаа. Цагдаагийн байгууллага  хохирол барагдуулж чадахгүй гэх мэт. Энэ талаар тодруулбал:

Эдгээр ярианууд ор үндэсгүй худлаа мэдээлэл. Мөрдөн байцаах үйл ажиллагаа одоогоор хийгдэж байгаа. Тухайн компанийн дансанд байсан эд хөрөнгийг цагдаагийн байгууллага битүүмжилсэн. Цаашид энэ компани дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн компаниас хурааж авсан мөнгийг цагдаагийн байгууллага улсын орлого болгох ямарч боломж байхгүй.

Иргэдийн дунд бас нэг буруу ойлголт явж байна. Цагдаагийн байгууллагад өгчихвөл өр барагдуулаад мөнгийг нь  өгнө гэсэн ойлголт байгаа. Шүүхээр шийдэгдсэний дараа тухайн залилуулсан иргэний мөнгийг буцаан олгох боломжтой.

Цагдаагийн байгууллага өр барагдуулдаг газар биш үнэн худлын тогтоодог газар.

Хуулийн дагуу ажиллаж нийт хохирогчдын тоо болон залилуулсан мөнгөний тоо хэмжээг хууль ёсны дагуу баталгаажуулах үүргийг хүлээж байгаа. Харин иргэдийн хохирол барагдуулах ажлыг шүүх байгууллага эцэслэн шийдвэрлэнэ.

Иргэд цагдаагийн байгууллага өр барагдуулдаггүй юм байна. ЖИ-ТАИМ компаний үйл ажиллагааг буцаан сэргээх юм бол бид мөнгөтэй болох боломжтой юм гэх мэт худал ярианд битгий хууртаарай гэж хэлмээр байна.

Иргэдэд анхааруулж хэлэхэд:

Хэрвээ та ЖИ-ТАИМ гэх сүлжээнд нэгдэж хохирсон бол яаралтай харъяа дүүргийн цагдаагийн газар очиж өргөдөл гомдлоо гаргаарай гэж зөвлөх байна.

“ЖИ-ТАИМ” сүлжээний хохирогчид Мөрдөн байцаах газарт очихдоо дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай:

 

 

Өргөдөл

Иргэний үнэмлэхийн хуулбар

Төсөл хөтөлбөрт элсэх үедээ бүрдүүлж егсөн баримт, гэрээний хуулбар

Цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас

Хөтөлбөрт элсэх үедээ төлсөн мөнгөний баримт

Авсан урамшуулалтай холбоотой баримт

 

 

Ямартай ч хохирсон иргэд өнөөдөр УМБГ-т албан ёсоор гомдлоо гаргаж хэдэн төгрөгөөр тус сүлжээнд элссэн, хэн гэдэг хүнээр дамжуулан энэхүү сүлжээнд орох болсон талаарх мэдүүлгээ өгөх аж.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5001

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%