Нийтлэл 04 сарын 13, 2017

Чагтлагдсан сэдэв: ТРАМПЫН ЭРГЭЛТ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-гийн тухай байр суурь болон бусад бодлогын байр сууриа өөрчилсөн нь олны гайхшралыг төрүүлэв. Тэрээр саяханыг хүртэл НАТО-г мөхөж буй байгууллага хэмээн гишүүн орнуудыг гэрээний дагуу төсвийнхөө хоёр хувийг төлөхийг шаардаж байв. Гэвч өнгөрсөн лхагва гаригт НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Енс Столтенбергтэй уулзахдаа энэ байр сууриасаа татгалзсан байна. Уулзалт болохын өмнөх өдөр ерөнхийлөгч Трамп Монтенегрог НАТО-д элсэхийг зөвшөөрсөн тогтоолоо баталсан ба тогтоолыг АНУ-ын Сенатын гишүүн Жон Маккэйн Монтенегрод айлчлан танилцуулсан байна. Енс Столтенберг хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр “НАТО-гийн гишүүн орнууд өнгөрсөн жил 10 тэрбум ам.доллар буюу 3.8%-иар батлан хамгаалах зардалаа нэмсэн” гэж мэдэгсэн байна.

Доналд Трамп сүүлийн үед өмнө нь баримталж байсан бодлогоосоо татгалзаж эхэлсэн ба тэрээр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзаж хоёр орны харилцааг сайжруулах талаар ярилцаж Хятадыг валютын манипуляц хийдэг гэсэн байр сууриа өөрчилсөн байна. Мөн тэрээр Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадын  тухайд үл оролцох байр сууриа өөрчилж пуужин харвасан юм. Эдгээр үйл явдлын талаар жиргээчид #NATO гэсэн хаштагтай жиргэж байна.

 Scott Presler “НАТО-гийн ерөнхий нарийн бичиг Ерөнхийлөгч Трамптай ачаагаа тэгш хуваах талаар тохиролцлоо. Трампын зөв байсан нь ахиад нотлогдлоо.” гэжээ.

Felicia Schwartz “Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон Москвад газардсаны дараа Трамп Монтенегрог НАТО-гийн гишүүн болохыг зөвшөөрөв." гэж жиргэжээ.

Andrea Chalupa “Трамп НАТО-г мөхөж буй гэхээс татгалзсан нь Баннон ажлаасаа гарч буйн дохио юм.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon