Нийтлэл 04 сарын 19, 2017

Чагтлагдсан сэдэв: ГАБРИЭЛЬ ГАРСИА МАРКЕЗ

Өнөөгөөс гурван жилийн өмнө буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд Колумбын бөгөөд дэлхийн алдарт зохиолч Габриэль Гарсиа Маркес нас барсан билээ. Түүнийг жиргээчид дурсан санан трэнд үүсгэжээ. 1967 онд хэвлүүлсэн “Зуун жилийн ганцаардал” ном тухайн үедээ 30 сая давсан тоогоор борлуулагдаж байв.  Хожим 1972 онд Ноёштадын уран зохиолын шагнал дараа нь 1982 онд Нобелын уран зохиолын шагналыг хүртсэн билээ. Жиргээд #GabrielGarciaMarquez гэсэн хаштагтай жиргэж байгаа ба түүний бүтээлээс эшлэн дурсан санаж байна.

PEN Center USA “Чиний амьдралд юу тохиолдсон нь биш чи юуг, хэрхэн санаж буй нь илүү чухал” гэсэн Маркесын үгийг нь эшлэжээ.

Carlos Mora “Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналж буй хүмүүст: Хэдийн дууссан учраас битгий уйл...Чамд тохиолдсон учраас инээмсэглэ.” хэмээх үгийг жиргэжээ.

Elsa “Чиний хэн гэдэгт биш чиний хажууд би хэн бэ гэдэгээ мэдэх учраас чамд хайртай” гэж  түүнээс эшлэсэн байна.

JessanDunnOtis “Ой санамж сайтай хүнд санах амархан, зүрх сэтгэлтэй хүнд мартах хэцүү” гэж гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon