Нийтлэл 04 сарын 20, 2017

ОЙ МОД БА ЭДИЙН ЗАСАГ

Ой мод бол байгалийн гайхалтай цогц бүрдэл бүхий экосистем. Харин бизнес эрхлэгч, ашиг хонжоо хайгчдын нүдээр бол орлого олох гол нөөц юм.

Сүүлийн үед ой мод нь дэлхийн цаг уурыг тэнцвэржүүлэгч гол хүчин зүйл болохыг онцлох болсон. Ой модыг хамгаалахын тулд заавал хөгжилд тээр, садаа болох шаардлагагүй, харин ч эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурал зэрэг нийгмийн асуудлуудыг шийдэх гарц болнож болно.

Бразилын ой хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж буй алхмууд нь үр өгөөж өндөртэй, хэрэгжихүйц, хүртээмжтэй бөгөөд эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтойг харуулж байна.

Асуудлаас шийдэл рүү

Цаг уурын өөрчлөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлт, хөгжилд тулгарч буй томоохон асуудлуудын нэг. Цаг уурын өөрчлөлт ядуу буурай орнуудад илүү хүндээр тусдаг. Дэлхийн уур амьсгал дулаарч буй өнөөгийн нөхцөл байдалд байгалийн гамшиг (цунами, хар салхи г.м) тохиолдох давтамж нэмэгдэж, эдийн засгийн хор хөнөөл өссөөр байна. Байгалийн гамшгаас болж эдийн засгийн өсөлтийн хандлага удаашрах тохиолдол ч байна (Hsiang & Jina 2014).

Шатамхай түлшнээс эрчим хүч гаргаж авч байгаа нь нүүрс хүчлийн хийг нэмэгдүүлж, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг бий болгодог талаар бүгд л мэддэг. Гэхдээ ой модыг устгах нь хэр зэрэг хор хөнөөлтэй, ойг хамгаалснаар ямар асуудлуудыг шийдэж болох талаар төдийлөн мэддэггүй.

Ойн бүс сүйрэх эсвэл шатахад мод, модны навчинд хадгалагдсан нүүрстөрөгч агаар мандалд цацагддаг аж.

Зөвхөн Хятад, АНУ-н ялгаруулж буй нүүрстөрөгчийн хийн нийт хэмжээ нь Европоос ялгаруулж буй нийт нүүрстөрөгчийн хэмжээнээс давж байна. 

Зураг 1. Ойн устгалыг бууруулж, гэмтэж сүйдсэн ой модыг сэргээвэл одоогийн нүүрсхүчлийн хийг 30 гаруй хувиар бууруулж болно. /Эх сурвалж:Pan and others 2011/

Цаашид ойн устгалыг зогсоох үйл ажиллагааны хэмжээ нэг жилд Австрийн газар нутгийн хэмжээтэй тэнцэж байж бодитой үр дүнд хүрэхээр байгааг судлаачид онцолсон. Ой мод нөхөн сэргээгдэх тусам нүүрстөрөгчийг хүчилтөрөгч болгох нь нэмэгдэж бусад байгаль орчинг бохирдуулагчдаас ялгарч буй нүүрстөрөгчийн хэмжээг бууруулна.

Зураг 1-с харахад ойн устгалыг бууруулж, гэмтэж сүйдсэн ой модыг сэргээвэл одоогийн нүүрсхүчлийн хийг 30 гаруй хувиар бууруулж болохоор байна.

Далд өгөөж

Ой сүйтгэлийг бууруулах хүчин чармайлт нь цаг уурыг өөрчлөлтөөс хамгаалах, сайн засаглалыг бий болгоход нөлөөлөөд зогсохгүй эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилттой нийцэж байна.

Ой модны дотор болон гадна хүрээлэн буй орчинд оршин суугчид нь түлш, эм эмчилгээ, гоёл чимэглэлийн зэргийн зориулалтаар өөрийн хэрэгцээтэй зүйлсээ түүж цуглуулдаг.

24 оронд хийгдсэн түүвэр судалгаагаар дундаж хэмжээтэй ой мод нь ойролцоо орших өрхийн орлогын 21 хувийг бүрдүүлдэг байна (Angelsen ба бусад 2014).

Гэхдээ ойн эдийн засгийн өгөөж нь экосистемд өгч буй бүтээгдэхүүнээс илүү үр өгөөжтэй. Тодруулбал фермер, тосгоны ургацад тоосонцор түгээж, хэвийн ургацад чухал нөлөөтэй шавьж, шувуу зэргийн амьдрах орчин болж өгдөг. Мөн эргэн тойрныхоо оршин суугчдыг байгаль орчны гамшгийн аюулаас хамгаалдаг.  

Ой модны усны эх ундрага нь цахилгаан станцын даланд цэвэр усны нөөцийг бий болгодог.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад ой мод нь тив нутгуудын газар тариалангийн бүтээмжийг тогтворжуулах чийгшилд чухал нөлөөтэй аж (Lawrence & Vandecar 2015).

Ой мод бол эдийн засгийн шийдвэр гаргагчдад харагддагүй олон төрлийн ач тустай. Тухайлбал НҮБ-н тогтвортой хөгжлийн зорилтууд болох өлсгөлөн, ядуурлыг бууруулах, цэвэр ус, байгальд ээлтэй эрчим хүч гаргаж авах зэрэгт ой мод чухал хувь нэмэр оруулдаг. 

Улс орнуудын статистик судалгаа, нягтлан бодох бүртгэлийн талаас ой модноос хамаарсан орлого, экосистемийн эдийн засгийн өгөөжийг үнэлж чаддаггүй нь нийтлэг. Иймэрхүү гажуудалтай тооцооллоос болж ой мод сүйтгэх, зүй бусаар ашиглах хөшүүрэг нэмэгдэж байгаа. Эдийн засгийн үнэ цэнээр тооцвол ой мод устах, сүйрэх нь асар их хор хөнөөлтэйг харуулж байна. Тухайлбал 2015 онд болсон томоохон ойн түймрийг дурдаж болно. Уг түймэрт АНУ-н Нью Жерси мужийн газар нутагтай тэнцэх хэмжээний ой мод шатсан. Дэлхийн банкны тооцооллоор дээрх түймрийн хор уршиг нь ойролцоогоор 16 тэрбум ам.доллар аж. Энэ нь тухайн бүс нутагт далдуу модны тосны тариалалтаас олох орлогоос нь 2 дахин өндөр дүн юм (World Bank 2015).

Ой модын мөнгөн үнэлгээг тооцож үнийг тодорхойлох нь арга зүйн хувьд ярвигтай ч бодит өгөөжийг харуулах чухал ач холбогдолтой.

Биелэх боломжтой, өртөг бага арга

Бразилчууд ой модыг сүйтгэлгүйгээр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломжтойг харуулсан. 2004 оноос хойших сүүлийн 10 жилийн хугацаанд Бразил Амазоны ой сүйтгэлийн түвшинг 80 хувиар бууруулж чадсан байна. Ой сүйтгэлийг нэмэгдүүлэгч гол хүчин зүйл нь шар буурцагны тариалалт болон үхрийн аж ахуйг дэмжсэнтэй холбоотой. Эдгээр нь ойн бүс нутгийг бууруулах гол хүчин зүйлс юм (Зураг 2).

Бразилын амжилтын нууц нь мод бэлтгэгчид, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид болон засгийн газрын холбогдох байгууллагуудад ой модны ашиг тус, эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулах нөлөөлөл, ашиглалтыг ойлгуулж чадсан явдал юм.

Зураг 2. Ногоон тэнцвэр. Бразил нэгэн зэрэг ой устгалыг бууруулж, ХАА үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадсан /Эх сурвалж: Pan ба бусад 2011/ 

 

Бразил үүнийг яаж хийсэн бэ? Амазоны бүс нутгийн ой устгалын талаар дотоодын болон гадны байгууллагууд шүүмжлэлтэй хандаж, өөрчлөлт хийх шаардлага тавьж байсан. Харин Бризилчууд ой устгалыг бууруулахын тулд засгийн газрын зүгээс ойг хамгаалах хууль эрх зүйг боловсронгуй болгосон байна.

Ой хамгаалах үйл ажиллагааны үр дүнд тусгай хамгаалалттай бүс нутгийг бий болгох, мод бэлтгэлийн эсрэг хуулийн зохицуулалтуудыг хийж, ихээр ой устгах аливаа үйл ажиллагааг хязгаарласан юм.

Хиймэл дагуулд суурилсан технологи нь устгалыг хянах, үр ашигтай арга хэмжээ авах хүчирхэг арга техник болж өгчээ. Хиймэл дагуулаас ирсэн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж, улс төрийн хэмжээнд арга хэмжээ авахад нөлөөлсөн аж.

Ой хамгаалах үйл ажиллагааны хүрээнд байгаль хамгаалагч идэвхтнүүдийн шахалтын улмаас сүүлийн үед сүйрсэн ойн бүст үйл ажиллагаа явуулж эхэлж буй шар буурцгийн тариаланчид тариалалтаа зогсоогоод байна.

Амазоны бүс нутагт шар буурцагны баян фермерүүд, чинээлэг үхрийн аж ахуй эрхлэгчид л ой устгалаас үр ашиг хүртэж байсан. Харин орон нутгийн иргэдийн ихэнх нь ой модноос үр ашиг хүртэж, орлого олж байсан. Ой устгал нь нутгийн уугуул иргэдэд илүү сөргөөр тусдаг аж.

Үнэндээ бол халуун орны бүс нутгуудад уугуул иргэд ойг хамгаалахыг зорьдог бол арилжаа худалдаа эрхлэгчид ой модыг устгаж ашиг олохыг зорьж байдаг.

Хэрэв өмчийн эрхийг нь сайн тодорхойлж өгөөгүй бол ойн нөөцийг ашиглах гэсэн ашиг сонирхлын зөрчилд орох юм.

Нутгийн уугуул иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрч, хуулийн хэрэгжилтийг чангатгах, газар ашиглалтын төлөвлөлт гаргах, ил тод, хариуцлагатай тогтолцоог бий болгосноор тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийг бий болгох үндэс болж өгөх юм.

Ой хамгаалах энэ үйл ажиллагаа нь зардал багатай. Бразилын засгийг газар, төрийн байгууллагуудын тооцоолсноор энэхүү хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилтийн зардал 2 тэрбум ам.доллар орчим байна. Энэ нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын нийгмийн зардал эсвэл бусад салбарт нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулахад зарцуулахад зардлаас маш бага юм.

Үнэндээ бол цаг уурын өөрчлөлтийг бууруулж, Парисын гэрээний үндсэн зорилтод хүрэх хамгийн зардалд хэмнэлттэй арга нь ой устгалыг бууруулах юм.

Дээрх тооцоололд ойн дам нөлөөг оруулаагүй. Ой модны дам нөлөөнд Бразилын өмнөд хэсгийн газар тариаланг цэвэр усаар хангах, хуурайшилт ган гачгаас сэргийлэх, усан цахилгаан станцын усны нөөцийг бэлдэх зэрэг багтдаг юм. Бразил нь усан цахилгаан станцын хүчин чадлаараа дэлхийд 2-т ордог.

Эх сурвалж: imf.com

 
 
 

Сэтгэгдэл бичих

arrow icon