Нийтлэл 04 сарын 20, 2017

Чагтлагдсан сэдэв: АВСТРАЛИЙН ИРГЭН БОЛОХ ШАЛГУУР

Австралийн ерөнхий сайд Малколм Турнбүлл Австралийн иргэн болох журмыг өөрчилж буйгаа мэдэгдлээ. Тэрээр “иргэн болох процесс, шалгуурын гол зүйл нь Австралийн үнэт зүйл дээр тулгуурлах” болно гэж мэдэгдэв. Австралийн үнэт зүйл гэдэгт Англи хэл, Австралид тогтсон уламжлал, улс төрийн системийн үнэт зүйл зэрэг багтах аж.

Одоо үйлчилж буй иргэн болох шалгуур хангах тест нь 20 асуулттай ба нийт асуултын 75%-ийг зөв хариулж байж тэнцэх аж. Асуултын агуулга Австралийн төрийн систем, Анзакын өдөр буюу дайн, энхийг сахиулах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийг дурсах үндэсний өдөр, Аборигэны туг зэрэг багтдаг. Шинэ журмын дагуу Австралийн “үнэт зүйл” дээр суурилсан асуултууд нэмэгдэж, Англи хэлний ярих, унших, бичих чадварыг ганцаарчилсан шалгалтаар шалгах аж. Хэрвээ тестэд гурван удаа тэнцэхгүй бол хоёр жилийн турш тест өгөх эрхгүй болдог байна.

Иргэншлийн асуудлаар Австралийн улс төрд сүүлийн жилүүдэд томоохон үйл явц өрнөж байгаа ба Австралийн соёл, уламжлалыг хадгалах үйл ажиллагааг сурталчилсан нам, хөдөлгөөнүүд үүсээд байгаа юм. Жиргээчид дээрх үйл явдлын талаар янз бүрийн байр суурьтай байгаа #AustralianValues гэсэн хаштагтай жиргэж байна.

Craig Andrew Batty “200-аас илүү нутгийн хэлийг системтэй устгачихаад шинээр суурьшигчдыг миний хэлээр (дөнгөж л эзэшмсэн) ярь гэж шаардах” хэмээн жиргэжээ.

#StopGreed “Австралийн төрийн дууллыг өөрчилж” шоглосон байна. Тэрээр “Бидэнд хувааж болох өргөн уудам газар нутаг байна” гэснийг “Ирсэн газар руугаа буц” гэсэн үгээр сольсон байна.

Журам өөрчлөхтэй холбоотой асуудлаар жиргээчид ерөнхий сайд Малколм Турнбүллыг буруутгаж байна. Жиргээч Meh ерөнхий сайд “Кайманы арлын оффшорт мөнгөө нуусан” хэмээн буруутгажээ.

Ерөнхий сайд Малколм Турнбүлл 2015 оноос хойш оффшор бүс дэх хөрөнгө оруулалт, хувьцаанаасаа болж ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon