Нийтлэл 04 сарын 21, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Чингис хаан ба ганц эвэрт

Ганц эвэртийн дүрс бүхий толины суурь. Хятад (1100-1350 он)

Чингис хаан ганц эвэрт гөрөөстэй учирч аян дайнаа зогсоосон домог болон үүний талаарх Елюй Чуцайн мэргийн тухай товч тайлбарласан нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэ нийтлэлийг бичсэн Жөффри Хамбл (Geoffrey Humble) Бирмингхамын их сургуульд Монголын эзэнт гүрний түүхийн сэдвээр докторын зэрэг горилж буй ажээ. Дээрх зураг бол ганц эвэртийн дүрс бүхий толины суурь /Хятад, (1100-1350 он)/ юм.

Зүүн Иран  болон Трансоксани дахь Хорезмын Шахын цэргийн хүчинтэй удаан тулалдсаны эцэст 1224 онд Монголын цэрэг Хойд Энэтхэг дэхь Делийн Султаны газар нутаг руу нэвтрэхээр болов. Хэдийгээр Пунжабт Шахын цэргийг бут цохисон ч гэсэн Чингис хаан Султаны газар нутгийг хөндөлгүй хойд зүг рүү одов. Персийн түүхч Жужани Делид цөлөгдөөд байх үедээ Чингис хаан цаг уур, газар нутгийн байдал, мэргээс болж буцсан гэж тэмдэглэсэн байдаг. Харин мэргийн талаар Хятадын түүхэн бичлэгт тайлбарласнаар Чингис хаан болон ганц эвэрт амьтан буюу хааны зөвлөх Елюй Чуцайн (1189-1243) тайлбартай холбогдож болох юм.

Ганц эвэрттэй учирсныг Чуцайн хоёр намтарт тэмдэглэснээр Зүүн Энэтхэг дэх Төмөр хаалга хавцлын (өнөөгийн Узбекистан дахь Бузгала хавцал) ойролцоо учирсан гэж тэмдэглэдэг. Морин сүүлтэй, буган биетэй, ногоон өнгөтэй, ганц эвэртэй амьтан хүний хэлээр хааны бие хамгаалагчид “Танай эзэн эрт буцах ёстой” гэж хэлсэн гэдэг. Чингис хаан Чуцайгаар тайлбарлуулснаар амьтны зөвлөгөөг даган тэр дороо ухарсан гэдэг.

Чингис хаан Чуцайтай анх учрахдаа Урт сахалт гэх хочийг өгсөн байдаг. Чуцай хааны дэргэд аль хэдийн зургаан жил өнгөрөөж зуны цас, өвлийн салхин шуурга, солир зэрэг ялалтын тэмдгүүдийг  шинжин мэргэ, зөгнөл тайлбарладаг байв. Тэрээр бүх аян дайны өмнө мэргэ үйлдэх зарлигтай байсан ба Чуцайн тооцоолол Чингис хааны хонины далны мэргэтэй (хонины дал шатааж хагархай хэсгийг шинжих) харьцуулагддаг байв.

Чуцай Хойд Хятад болон Төв Азид 907-1125 он хүртэл оршиж байсан Лиао улсын Киданчуудын Елюйн гэр бүлээс гаралтай юм. Лиао улс унасны дараа түүний өвөө, аав нар Алтан улсад (1125-1234 он) хүчин зүтгэж байв. Чуцай Күнзийн урсгалд суурилсан боловсрол эзэмшиж эм зүй, математик, астрологи болон хөгжмийн эрдэмд суралцаж Алтан улсын хаан Жанжүнгийн төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноог авч байв. Жүндүг (одоогийн Бээжин) 1214-1215 онд Монголчууд эзэлсний дараа тэрээр Буддын шашинтаны бэхлэлтэд цөөн хэдэн жил болов. Тэрээр Чингис хааны өөртөө элсүүлсэн Киданы олон язгууртнуудын нэг байв. Чуцай мэргэ төлөгнөөс гадна 1243 онд нас барах хүртлээ Их хаан Өгөдэй болон түүний бэлэвсэн хатан Дөргэний захиргаанд Алтан улсын хуучин нутаг дэвсгэрийг захирч байв.

Чуцай боловсролоо ашиглан ганц эвэртэй амьтныг гөрөөс (jueduan) гэх Санскритын хадга (khadga), Персийн каргадан (kargadan) буюу хирс гэсэн үгнээс зээлжээ. Энэ нь Энэтхэгийн хирстэй таарсан гэсэн орчин үеийн эрдэмтдийн дүгнэлттэй таардаг. Гэвч Чуцайн тайлбар ер бусын байдаг. Тэрээр Хятадын Лиү Сүн улсын (420-479 он) өмнөд хэсгийн түүхийн Сүншү судраас эшлэн Чингис хаанд:

“Тэр амьтан өдөрт 18,000 ли газар (9000 км) явах чадалтай, дөрвөн хэл мэддэг, амь таслахыг үзэн ядсаныг бэлгэдэж буй, эрхэм дээдэс таньд тэнгэрээс анхааруулахаар илгээсэн байх ёстой”

Чуцайн тайлбар бүрэн бус юм. Хятад уншигчид Сүншүд гөрөөс гэгээрсэн засаглалын үед гарч ирэн хаанд дохио дамжуулдаг гэдгийг мэдэх байх.

Чуцай гөрөөс болон түүний дохиог “эрт буцах” гэж тайлбарлажээ. Хоёр намтар хоёул Чингис хаанд амьтан дээд зарлиг айлтгасан гэж байна. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрвөл Чингис хаан энэ дохиог хүлээн авах эрхтэй ба хүний амийг хамгаалах тэнгэрийн зарлигтай холбогдож буй гэсэн үг юм. 1224 оноос хойш Монголын байлдан дагуулалтыг талаар эргэлзэх аваас Чингис хаан дуулгавартайгаар ухарсан нь ийм дохионд тохирохгүй хариу үйлдэл гэж харагдаж байна. Монголчуудын захиргаан дахь Хятадын хамгийн чухал эх сурвалж Юаншиг (Юань улсын судар Орч.) үзсэн хүн бол Чингис хааны засаглалын тэнгэр язгуурыг илтгэж бас нягталж буй юм.           

Илүү чухал нь Чуцайн гөрөөсний тайлбар Хятадын оюуны их уламжлалд түүнийг мэргэн хүн болгож буй юм.

Амьдтанг удирдагчдад дохио хүргэдэг гэдгээс гадна “Хятадын ганц эвэрт” чилин (qilin) нь (Японоор кирин буюу пивоны нэр) язгууртаны статустай холбогдож, таньж нэрлэсэн хүндээ онцгой ханддаг. Күнз НТӨ 481 онд чилинийг харсан гэж тэмдэглэгдсэн учир Чуцай түүнтэй холбогдож байна. Чингис хааны засаглал тэнгэрийн дохиог хүлээн авах эрхтэй эсэхэд Чуцай нь дохиог тайлбарласан тайлбар маш чухал юм. Гөрөөс буюу хирс эсвэл ганц эвэрт үзэгдсэн нь жирийн үйл явдал биш бөгөөд Чуцайн мэргэн сургааль Чингис хааны эзэнт гүрнээс илүү бат юм шиг харагдаж домог бүтээсэн Елюй Чуцай дайнч удирдагчтайгаа энэ зэрэгцэхүйц болж байна.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.historytoday.com

Сэтгэгдэл бичих

arrow icon