Нийтлэл 04 сарын 28, 2017

"ДОЛОО ХЭМЖИЖ НЭГ ОГТЛОХ"-ын учир: УИХ-ын дарга М.Энхболдын захианаас онцлох эшлэл

- Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө ард иргэдээсээ асууж, зөвлөлдөж байж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр тусгасан.

- 750 орчим иргэн Төрийн ордонд хуран чуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо илэрхийлэх гэж байна.Зөвлөлдөх санал асуулгад ямар ч урьдчилсан дүгнэлт байхгүй, зөвхөн тэнцвэртэй давуу болон сул талуудыг харьцуулсан материалуудыг танилцуулж байгаа бөгөөд оролцогчид эдгээр асуудлыг нээлттэй зөвлөлдөн хэлэлцэж, хэлэлцүүлгийн дараа хэний ч нөлөөнд авталгүй өөрийнхөө оюун бодлоор шүүн тунгааж боловсруулсан саналаа нууц санал хураалтад өгөх юм.

- Улс гэрээ улам сайхан болгож өнөөгийн хямралт байдлыг даван туулахын тулд бид засаглалын төгөлдөршил, төрийн хариуцлага, хяналт тэнцлийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай болсон нь олон төрлийн судалгаануудын дүнгээс тодорхой байгаа юм.

- Үндсэн хуульдаа хийсэн өөрчлөлт бүхэн Монголын нийгмийн харилцаанд дэвшил хөгжил авчирч байсан.  

-Улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, төрийн хэрэгт чөлөөт сонгуулийн аргаар оролцох эрхийг хангасан, чөлөөт зах зээл, эрх мэдлийн хяналт-тэнцлийн суурь зарчмыг баталгаажуулсан гээд 1992 оны буюу дөрөв дэх Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол өргөн дэлгэр билээ.

- Энэхүү Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл байсан гэж нийтээрээ үздэг. Үнэхээр ч тийм юм.

-“Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар хандах ёстой гэж би хэлсэн, энэ бодолдоо эргэлзэхгүй байгаа юм.

- Иргэдийн санал бодлыг судлахдаа нам бус судлаачид 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 3692 иргэнээс судалгаа авч, дүнг нэгтгэн гаргасан байна.

-Улс гэрээ улам сайхан болгож өнөөгийн хямралт байдлыг даван туулахын тулд бид засаглалын төгөлдөршил, төрийн хариуцлага, хяналт тэнцлийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай болсон нь олон төрлийн судалгаануудын дүнгээс тодорхой байгаа юм

- Зөвлөлдөх зөвлөлийн гаргасан зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулж, төслийг боловсруулна.

- Ард нийтийн санал асуулгад 18 насанд хүрсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд нийтээрээ, тэгш, шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах журмаар оролцоно.

- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн зүйл заалт ч харьцангуй хатуу. Тулгуур хууль ийм байхаас ч өөр аргагүй. Тиймээс л улс төр, нийгмийн зөвшилцлийг бүрэн хангаж, бодит шаардлага, судалгаанд үндэслэн, “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар хандах ёстой.Монгол Улсын Үндсэн хууль нийт ард түмний хамтын бүтээл байсан өмнөх зарчим энэ удаад ч хэрэгжих ёстой гэж үзэж байна.

-Нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд судлаачдын нотолж байгаагаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаархи улс төр, нийгмийн бүлгүүдийн санаачилга зарим талаар ашиг сонирхлын зөрчилтэй байх нь түгээмэл байдаг байна. Харин ард иргэдийн төлөөлөл нийтийн эрх ашиг, олны тусын төлөө зөв мэргэн шийд гаргадаг болохыг шинжлэх ухаан баталж буй. Ийм ч учраас энэхүү санал асуулгыг зохион байгуулж байгаа билээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon