Нийтлэл 05 сарын 10, 2017

Твиттерт хэн, юу трэнд болж байна?: #ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛ

Монголын жиргээчид маш хүчтэй. Тэд ганцхан улс төр жиргэж үзэл бодлоо уралдуулдаггүй нэгдэх зүйлийнхээ төлөө нэгдэж чаддаг гэдгээ харуулсан челлэнж жиргээний ертөнцөд болж байна. Улаанбаатар хотод явган хүний зам хааж барьсан дэлгүүр, ресторан, шат, хашаа хаа сайгүй тааралдаж хотын иргэдийг бухимдуулдаг. Жиргээчдээс эхэлсэн зам чөлөөл хөдөлгөөнд олон жиргээчид нэгдэж,  явган хүний зам хаасан зургуудыг оруулсаар... 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын "Аз жаргалтай Улаанбаатар" хөтөлбөрийн нэг хэсэг  жиргээчдийн ертөнцөд биелэлээ олоод эхэлжээ. Жиргээчид хотын хаагдсан замыг чөлөөлөхөд нэгдэж байна. 

 

 Сэтгүүлч хүн мэргэжлийн үүргээ ч, иргэний үүргээ ч хамтад нь биелүүлэх давхар боломжтой байдаг. Энэ боломжоо Монгол телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва амжилттай ашиглаж байна. 

 Э.Энхтөр хурандаа хотын замын жаргал, зовлонг сайн мэдэхийн хувьд ЗАМ ЧӨЛӨӨЛ  челлэнжид идэвхтэй оролцжээ. 

Тийм шүү, Манай хотын зам бидэнд хэр ээлтэй вэ? "Харанхуйг зүхэж суухын оронд ганц ч гэсэн гэрэл асаа" гэдэг үг бий. Жиргээчид  гэрэл асаахыг уриалав. 

ЗАМ ЧӨЛӨӨЛ челлэнж үр дүнгээ өгсөөр байгаа юм. Шүүмжлэлийг нааштайгаар хүлээн авч шуурхайгаар зам чөлөөлсөн  Хаан банкнаас бусад газрууд суралцахыг хүсч байна, хүмүүс. 

 

 Өнөөдөр өглөөний буюу 5 дугаар сарын 04-ний сайхан мэдээ. Метролмолл нүсэр шатаа буулгаж ЗАМ ЧӨЛӨӨЛСӨН байв. 

 ЗАМ ЧӨЛӨӨЛ цааш үргэлжилсээр. Чингэлтэй дүүргийн эмнэлэг орох замд. 

 ЗАМ ЧӨЛӨӨЛ. Явган хүний зам дээр ёрдойсон шонг чөлөөлье. 

 ЗАМ ЧӨЛӨӨЛ. Үндэсний түүхийн музей орох замд. 

 ЗАМ ЧӨЛӨӨЛ. 

Жиргээчид маазрахаа ч яаж  мартахав.

Автобусны зам хаадаг таксинууд, явган хүний гарц хаадаг автобуснууд ЗАМ ЧӨЛӨӨЛ. 

ЭЦЭСТ НЬ, Хотын иргэд ховч байхад буруугүй. Жиргээчид ч ажлаа хийж байна. Иргэд ч, зам хаасан зарим байгууллагууд ч ажлаа хийж байна. Харин хаа дуртай газраа, юу дуртайгаа барьдаг газрууд энэ бүхнийг эхнээс нь төлөвлөж хянаж зохицуулдаг зохих газрууд төлөвшөөсэй билээ. 

 ЗАМ ЧӨЛӨӨЛ!!!

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon