Нийтлэл 05 сарын 16, 2017

Чагтлагдсан сэдэв: ТРАМП ТӨРИЙН НУУЦ ЗАДРУУЛСАН УУ?

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп төрийн нууц задруулсан гэх шуугиан дэгдэв. Энэ сарын 15-нд Washington Post сонин Трампыг тавдугаар сарын 10-нд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Сергей Кисляк нартай уулзах үеэр төрийн нууц задруулсан гэсэн мэдээлэл гаргажээ. Тодруулбал тэд Исламын улсын террористууд онгоцний нислэгийн үеэр компьютер ашиглан халдлага үйлдэх зэрэг Исламын улстай холбоотой мэдээллүүдийг дэлгэсэн гэжээ. Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Макмастер тархсан мэдээллийг худал хэмээн мэдэгдэн ерөнхийлөгч Трамп Гадаад хэргийн сайд Лавровтой агаарын орон зайд террорист байгууллага халдлага үйлдэх аюулын тухай ярилцсан боловч “нууц мэдээллийн эх сурвалжийн тухай болон цэргийн үйл ажиллагааны мэдээлэл задлаагүй” гэжээ.

Цагаан ордон дахь уулзалтын үеэр АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцохыг зөвшөөрөөгүй. Харин Оросын төрийн TASS агентлагийн зурагчинг оруулахыг зөвшөөрсөн аж.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #Russians, #Washington Post гэсэн хаштагтай жиргэж байна.

David Hoffman “Энэ талаар бодоод үз дээ. Трамп Цагаан ордонд Оросуудад нууц мэдээлэл дэлгэх үед АНУ-ын медиа тэнд байгаагүй. Оросын медиа байсан.” гэжээ.

John Avlon “Хиллари эсвэл Обама Оросуудад нууц мэдээлэл задруулсан гэвэл яах байсныг төсөөлөөд үз. Намаас үл хамааран адилхан хандах ёстой.” гэв.

Stephen King “Трамп Оросуудад нууц мэдээлэл задрууллаа. Хуурамч мэдээ биш, либерал туйлшрал ч биш. Хүмүүсээ, үүнийг тэр өөрөө өөртөө хийж байгаа шүү.” гэжээ.

Chuck Woolery “Дараалсан сонсгол, дараалсан мөрдөх ажиллагаа гэвч Трамп Оростой хуйвалдсан гэх баримт алга.” гэж жиргэв.

Joe Walsh “Трамп Оросуудад нууц мэдээлэл өгсөн гэж байна. Ингэхэд Washington Post-д хэн итгэдэг юм? Үнэхээр хэн итгэдэг билээ?”

Сэтгэгдэл бичих

arrow icon