Нийтлэл 05 сарын 19, 2017

Өр төлөх сайхан, өргүй бол бүр сайхан

Монголын өр ба ОУВС-ийн хөтөлбөрийн тухай нийгэм, улс төрийн хүрээний яриа, хэлэлцүүлэгт урт хугацаандаа өрөө хэрхэн төлөх талаар бараг ярихгүй байна. МАН-ын эрх баригчид ОУВС-ийн өрийн бодлогын жолоогоо өгөөд хөтөлбөрийн хугацаанд хэдэн жилдээ түгшихгүй санаа амар гээд төсвөө нэмсэн шиг сууж байна. Саяхан хоёрдугаар сард Хөгжлийн банкны Чингис бондын 580 сая ам.долларыг яаж төлөх вэ гэж сандралдаж байсан улс шүү дээ. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж дуусаад Монголын өр дуусахгүй. Яагаад гэвэл ОУВС-ийн шугмаар ахин зээл авах ба хугацаа нь болоогүй ч төлөх ёстой өр байна. Тэгвэл хуримтлагдсан их өрөө урт хугацаандаа татвар нэмж эдийн засагт буй “бэлэн” мөнгийг сорсоор төлөх үү эсвэл...

Хэн нь ачаагаа үүрэх вэ? ОУВС? Төр засаг? Ард түмэн?

Үнэндээ одоогийн төр засаг бүх хүнд ачаагаа ОУВС, Япон, Хятад зэрэг зээлдэгчид болон ард түмэндээ хуваагаад үүрүүлсэн байна. Архи, тамхи, бензин, суудлын автомашин зэрэг Монголын эдийн засгийн хамгийн их тогтмол ашиг, орлоготой хэсгийн татварыг нэмэхээр болов. Эдгээр бараанууд хүмүүсийн байнгын хэрэглээ учраас мөнгөний урсгал тасрахгүй. Засгийн газар татвар нэмэх нь ямар хор уршигтай гэдгийг мэдэж байгаа хэрнээ буулт хийлгүй хамгаалж буй. Нөгөө талд ОУВС-ийн зээл болон бусад орнуудын зээлүүдээ ашиглан ирэх жилүүдийн өрийн үндсэн төлбөр, хүүг төлчихнө гэж буй. Харин эрх баригчид татвараар цугласан төсвөө “орлого” биелэсэн гээд тоолон өөрт ноогдох төсвөө нэмсэн шиг сууж байна.

Ард түмэн илүү их татвар төлнө гэхдээ өртэй хэвээр харин эрх баригчид төсвөө зузаалсаар. Яг энэ байдлаараа хэр удаан явах вэ?

Эрх баригчид одоо санаа амар буй ч цагаа тулахад бүх хүнд ачаа төр засгийн нуруун дээр ирэх болно. Одоогийн байдлаар банкны салбарын нийт чанаргүй зээл 10 орчим хувь байна. Энэ тоо бол дарсан тоо. Хэрвээ ОУВС манай одоогийн зээл ангилах шалгуураас өөр шалгуураар шүүж, илүү нягт шалгавал чанаргүй зээлийн хувь арваас ч их байх боломжтой ба эдийн засгийн ерөнхий төлөв тааруу байгаа учир чанаргүй зээлийн хэмжээ цаашдаа өсөх төлөвтэй байна. Цаашлаад чанаргүй зээлийн хэмжээ ихэссэн гэвэл Засгийн газраас банкуудад татаас өгөх нөхцөл байдал үүсэж магадгүй. Татаасын хэмжээ их наядаар яригдана. Ирэх жилүүдэд банкны салбарын чанаргүй зээл ихэссээр байвал Засгийн газарт хүнд ачаа болох болно.

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах хугацаанд буюу ирэх 3-4 жилд эдийн засгийн ерөнхий төлөв сайнгүй байна. 2017 оны эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк 0,2 %, Азийн хөгжлийн банк 2,5%, Сангийн яам 3% гэв. Цаашдаа эдийн засгийн өсөлт үүсгэх гол найдлага нь Оюу толгой, Таван толгойн  “том” төсөл. “Том” төслүүдэд найдаж экпорт нэмэгдэнэ гэж байгаа ч жишээ нь Тавантолгойн хувьд төслийн эцсийн шийдвэрлэгч нь Засгийн газар бөгөөд төслийн явцад түүхий эдийн үнэ, гадаад худалдааны нөхцөл байдал өөрчлөгдөж болохыг мартаж болохгүй. Үүнээс гадна төслийн нийт орлогоос Засгийн газар хэдэн хувийг авах, ямар давуу тал олж чадах нь чухал юм. Хэрвээ энэ хоёр асуудал дээр Засгийн газар байр суурийн хувьд ухарч бага ашигтай, төсөлд нөлөөлөх боломж муу байдалд хүрвэл урт хугацаандаа төслийг өр төлөх боломж болгож хувиргаж чадахгүй.

Ирэх жилүүдэд төлөх ёстой Засгийн газрын өөрийн болон баталгаа гаргасан бондуудыг төлөх хугацаа, хүүний хамт жагсаан бичвэл:

2018 онд 1 тэрбум юанийн Дим Сам бонд (7,5%)

2018 онд Хөгжлийн банкны 500 сая ам.доллар (4,125%)

2021 онд Хөгжлийн банкны 300 сая ам.доллар (4,375%+6 сарын LIBOR)

2021 онд Засгийн газрын 500 сая ам.доллар (10,875%)

2022 онд Хөгжлийн банкны 1 тэрбум ам.доллар (5,125%)

2023 онд Самурай бонд Хөгжлийн банкны 30 тэрбум иен (1,52%)

2024 онд Хуралдай бонд 600 ам.доллар сая (8,75%)

2016 оны 9-р сарын байдлаар гадаад өр 4,7 тэрбум ам.доллар, дотоодын үнэт цаас буюу бондын үлдэгдэл 2016 онд 5.2 их наяд мөн Хөгжлийн банк болон бусад компаниудын өрийн баталгаа 5.3 их наяд болсон байна. Мөн Японы Засгийн газраас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, БНХАУ болон Энэтхэг улсаас тус бүр 1 тэрбум ам.доллар, Туркын 300 сая ам.доллар, БНСУ-ын 500 сая ам.доллар, Польш болон Австри тус бүр 50 сая ам.доллар зэрэг зээлүүд хүлээгдэж байна.

Одоогийн байдлаар 10 орчим тэрбум ам. долларын өр хуримтлагдаад байгаа ба хэдийгээр ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгох 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэн өрийн үлэмж хэсгийг төлөх боловч энэ санхүүжилт өр гэдгийг мартаж болохгүй.

ОУВС-ийн дараах Монгол

Нэг ийм онигоо байдаг. 1930-аад онд ЗХУ-д Туркийн зохиолч айлчилжээ. Зөвлөлтийн хамгаалагчид их хэлмэгдүүлэлтийн үеэр дайснуудын эсрэг хүчирхийлэл хэрэглэхийг зөвтгөн “Өндөгөө хагалахгүйгээр омлет хийж чадахгүй” гэхэд зохиолч “За тийм байж, би хагарсан өндөгнүүдийг харж байна. Харин омлет нь хаана байна? гэж асуужээ.

ОУВС Монголын Засгийн газартай хамтран зургаан удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөр хэрэгжүүлэх бүрдээ тодорхой зээлүүдийг өгч, эдийн засгийн бодлогын шинэчлэлүүдийг хэрэгжүүлэнэ гэж байсан. Гэвч тэр болгондоо анх тавьсан зорилгоо бүрэн биелүүлээгүй гэдгээ ОУВС хүлээн зөвшөөрч байсан. Тийм учраас ОУВС-г олон улсын нэр хүндтэй байгууллага гэж итгэхээсээ илүүтэй Монголын улс төр, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд ямар бодит нөлөө үүсгэхийг харах хэрэгтэй.

1990-ээд онд ОУВС Монголын Засгийн газрын зардлыг бууруулж хувийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн өмчийг хувьчилах, татварыг бууруулж хувийн салбарыг өндийлгөх зорилготой байв. 1990-ээд оны ОУВС болон Монголын Засгийн газрын дээрх бодлогын үр дүнд төрийн өмч цөөн хүнд хувьчлагдаж, ажилгүйдэл ихсэж, нийгэмд хууль бус үйл ажиллагаа гаарав. Тухайн үеийн бодлогоос хохирч үлдсэн нийгмийн эмзэг хэсгийг дэмжих үйлдэл хийлгүй орхисон. Хэдийгээр ОУВС ядуурлыг бууруулах чиглэлд шилжилт хийн ажиллаж эхэлсэн ч мэдэгдэхүйц үр дүн гарсангүй. Харин одоо шинэ бодлогоос хохирох хэсгийг дэмжиж болох ба иргэдийн амжиргааны түвшинг бууруулахгүй байх боломжтой. Хэрвээ ОУВС-ийн шахалт болон өрийн дарамтаас үүдэн архины онцгой татварыг нэмж байгаа бол нөгөө талдаа архины экспортийг дэмжиж болно. Ингэвэл архи үйлдвэрлэгчдийн орлого буурч үнээ нэмэхгүй мөн энэ салбар ч тогтворжиж үлдэх боломжтой. Сүүлийн жилүүдэд архины нэр төрөл, брэнд тоогоо алдаж дэлгүүрийн лангуунд багширлдахын оронд гадаад зах зээлээ өргөтгөтгөх хэрэгтэй юм. Жишээ нь Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээний хүрээнд архи дарсны татварыг 16-25% байсныг тэглэсэн.

Халаасаа тэмтрээд хоосон гэдгийг мэдсэн Засгийн газар зээл авахаас өөр ажилгүй болов. Монголд баялаг нөөцтэй 60 гаруй орд аль хэдийн нээгдсэн. Үүний олонхи нь стратегийн ордод хамаарах боломжтой. Тодруулбал 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор 15 ордыг стратегийн ордод хамруулсан ба 39 ордыг нөөцийг нарийвчлан тогтоож, хамруулах эсэхийг УИХ шийдэхээр тогтсон. Эдгээр ордуудын нөөц олон арван тэрбум доллараар үнэлэгдэнэ. Урт хугацаандаа эдгээр ордуудыг яах эсэх нь тодорхойгүй байгаа ба өрөө төлөх тухайд төсвийн орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг уул уурхайн орлогоос хэрхэн зарцуулах талаар юу ч ярихгүй байна.

Хятад-Оросын хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийн болон худалдааны нилээдгүй төсөл яригдсан. Төслүүдээс хамгийн бодитой нь төмөр зам болон хурдны замын төсөл юм. Зүүн чиглэлийн төмөр замын төсөл эцэслэн шийдэгдэж 2018-2020 оны хооронд баригдах талаар яригдаж байна. Энэ нь Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр зам юм. Төслийн санхүүжилтийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хариуцах тухай ярьж байна. Энэ чиглэлийн төмөр зам баригдвал Орос-Хятадын худалдааны эргэлтийн тодорхой хэсгийг газар нутгаараа дамжуулан орлого олох боломжтой гэж буй юм.

Цаашдаа Засгийн газар орлогын хэмжээгээ нэмэгдүүлж өрийг өрөөр дарах аргаас зайлсхийх хэрэгтэй. Ердийн валютын ханшийг тогтоох, хөрөнгө оруулалтыг сайжруулах бодлого болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогоос гадна өр төлөх доорх алхмуудыг санал болгож байна.

Өр төлөх урт хугацааны төлөвлөгөө боловсруулах. Өрийг төлөх бодит эх үүсвэрийг судлан тогтоож төлөвлөгөөнд хамруулан олон нийтэд зарлах. Ингэснээр зээлийн төлбөр, хүүг ямар эх үүсвэрээс төлөх нь тодорхой болно. Цаашлаад гадны болон дотоодын компаниуд, иргэдийн төр засагт итгэлийг сэргээх боломжтой. 

Өр төлөх тусгай сан (эсвэл данс)байгуулах. Сангийн санхүүжилтийг төсвөөс болон уул уурхайн салбараас олсон орлогоос бүрдүүлж болно. Хэрвээ өрийн дарамтыг Засгийн газраас холдуулахыг хүсвэл тусгай сангаас өрийг төлж болно. Энэ тусгай сан нь зөвхөн өр төлөх зориулалттай ба Хүний хөгжлийн сан, Хөгжлийн банк шиг “замбараагүй” зарцуулалт хийхгүй. Өрийн хэмжээ, хүү төлөх графикууд тодорхой учир сангийн зарлагыг бүрэн хянах боломжтой. Эсрэгээрээ төсөвт Засгийн газрын зээл, тусламжаас авхуулаад татвар гэх мэт зарцуулж болох бүх орлогыг төвлөрүүлэх нь төсөв хэлэлцэгдэх үед УИХ, Засгийн газрын гишүүдийн хувийн сонирхол, өр төлөх улсын эрх ашигтай хутгалдахад хүргэдэг. УИХ, Засгийн газар дахь төсөв батлагчдын сонирхол улсын эрх ашгийн дээр гарах ёсгүй. Өр төлөх, хугацаа сунгах өнөө маргаашийг аргацаасан алхмуудаас гадна урт хугацаанд өрийн дарамтыг хөнгөлөх бодлого үгүйлэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

    • GREAT ILLUMINATI ORDER
    • 2019-09-12

    ИЛЛУМИНАТИЙН НЭГДЭЛИЙН НЭГДСЭН Нэгдсэн улс ба дэлхийн өнцөг булан бүрт мэндчилж байна. Энэ бол алдагдсан мөрөөдлөө сэргээж, эд баялаг, аз жаргалын гэрлийг харж чаддаг Иллюминати ах дүүсийн эгнээнд нэгдэх сайхан боломж юм. ямар ч цус тахилгүйгээр бид бүх шинэ гишүүд, сарын ашиг тусыг ах дүүгийн элсэлт, түүнчлэн өөрсдийн сонгосон байшин, байршлаа хөрөнгө оруулалтаар нэгтгэн угтаж байгаадаа баяртай байна. Энд дэлхийн удирдагчид, супер одууд, эрдэмтэн судлаачид та бүхний амьдралд энэ боломжийг олгож байна. өөрсдийн гарал угсаа гарал, Тэмдэглэл: хувийн шуудангаар бидэнтэй холбоо бариарай: [email protected] НЭГДСЭН ТӨРИЙН ИЛЛУМИНАТИ ТЕМПЛЕД.

    • GREAT ILLUMINATI ORD
    • 2019-09-09

    ИЛЛУМИНАТИЙН НЭГДЭЛИЙН НЭГДСЭН Нэгдсэн улс ба дэлхийн өнцөг булан бүрт мэндчилж байна. Энэ бол алдагдсан мөрөөдлөө сэргээж, эд баялаг, аз жаргалын гэрлийг харж чаддаг Иллюминати ах дүүсийн эгнээнд нэгдэх сайхан боломж юм. ямар ч цус тахилгүйгээр бид бүх шинэ гишүүд, сарын ашиг тусыг ах дүүгийн элсэлт, түүнчлэн өөрсдийн сонгосон байшин, байршлаа хөрөнгө оруулалтаар нэгтгэн угтаж байгаадаа баяртай байна. Энд дэлхийн удирдагчид, супер одууд, эрдэмтэн судлаачид та бүхний амьдралд энэ боломжийг олгож байна. өөрсдийн гарал угсаа гарал, Тэмдэглэл: хувийн шуудангаар бидэнтэй холбоо бариарай: [email protected] НЭГДСЭН ТӨРИЙН ИЛЛУМИНАТИ ТЕМПЛЕД.

    • GREAT ILLUMINATI ORD
    • 2019-09-09

    ИЛЛУМИНАТИЙН НЭГДЭЛИЙН НЭГДСЭН Нэгдсэн улс ба дэлхийн өнцөг булан бүрт мэндчилж байна. Энэ бол алдагдсан мөрөөдлөө сэргээж, эд баялаг, аз жаргалын гэрлийг харж чаддаг Иллюминати ах дүүсийн эгнээнд нэгдэх сайхан боломж юм. ямар ч цус тахилгүйгээр бид бүх шинэ гишүүд, сарын ашиг тусыг ах дүүгийн элсэлт, түүнчлэн өөрсдийн сонгосон байшин, байршлаа хөрөнгө оруулалтаар нэгтгэн угтаж байгаадаа баяртай байна. Энд дэлхийн удирдагчид, супер одууд, эрдэмтэн судлаачид та бүхний амьдралд энэ боломжийг олгож байна. өөрсдийн гарал угсаа гарал, Тэмдэглэл: хувийн шуудангаар бидэнтэй холбоо бариарай: [email protected] НЭГДСЭН ТӨРИЙН ИЛЛУМИНАТИ ТЕМПЛЕД.

arrow icon