Нийтлэл 05 сарын 19, 2017

Чагтлагдсан сэдэв: ‘Нэргүй’ зураг

                                                          Зураач Жан Мишел Баския

АНУ-ын зураач Жан Мишел Баскиягийн “Нэргүй” хэмээх зураг 110,5 сая ам.доллараар зарагджээ. Юсаку Маэзава гэх Японы тэрбумтан зургийг дуудлага худалдааны үеэр үнэ хүргэн худалдан авсан байна. Тэрээр өмнө нь Баскиягийн өөр нэгэн зургийг 57,3 сая ам.доллараар худалдан авч байжээ. Харамсалтай нь зургийн эзэн Баския 1988 онд 28 настайдаа нас барсан учир энэ үйл явдлыг харж чадсангүй. “Нэргүй” зураг 1984 онд 19,000 ам.доллараар үнэлэгдэж байсан бол дуудлага худалдааны анхны үнэ 60 сая ам.доллар болсон байжээ.

Пабло Пикассогийн “Алжирийн эмэгтэйчүүд” зураг 2015 онд 179,4 сая ам.доллараар зарагдсан нь дуудлага худалдаагаар зарагдсан дэлхийн хамгийн үнэтэй уран зураг болж байжээ. Жиргээчид Баскиягийн зургийн талаар #Basquiat гэсэн хаштагтай жиргэж байна.

Sotheby “Дэлхийн рекорд- Баскиягийн 1982 оны ‘Нэргүй’ зураг 10 минутын дотор 110,5 сая ам.доллараар зарагдлаа.” гэжээ.

CUT x SEWN “Өнөөдөр энэ зургийг Юсаку Маэзава 110 сая ам.доллараар худалдан авч Америкийн урлагийн хамгийн үнэтэй бүтээлд шинэ рекорд тогтоолоо. ” гэж жиргэжээ.

Brian Grubb “Баскиягийн бүтээл 110 сая ам.доллараар зарагдлаа. Үүнтэй адилаар Далайн эрэг дээрх яст мэлхий зургаа 35 сая ам.доллараас эхлүүлж байна.” гэжээ.

#BlackArtsMatters “Баския амьдралынхаа тодорхой хугацааг гэр оронгүй, гараараа зурсан посткарт, пудвольк зарж өнгөрөөсөн. Түүнийг нас барсаны дараа бүтээл нь олон сая ам.доллараар зарагдсан нь харамсалтай.” гэв.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon