Нийтлэл 05 сарын 30, 2017

ТВИТТЕРТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?: Улаан тарианы хүүхдүүд ба Улаан хэрүүл

Зургаадугаар сарын 29-ний орой С1-телевизээр "Улаан тарианы хүүхдүүд" нэртэй нэвтрүүлэг гарснаар  олон нийтийн дунд яригдаж сошиалд уг сэдэв шууд орж ирэв. С1 телевиз нэр дэвшигч Х.Баттулгад хаяглагддаг ч  Сонгуулийн тухай хуулиараа төлбөртэй хэмээн бичсэн нь ганц авах зүйл байлаа.  Уг нэвтрүүлгийг өмнө нь бэлтгэж энэ цаг үеийг тааруулан цацаж байгаа нь тодорхой. Гэхдээ ямар зорилгоор,хэнд зориулж, ямар сануулга дохио өгөх, үр дүн нь хэрхэн гарахыг үзэгчид шийднэ. Хэвлэл мэдээлэл чухал сэдэвт хүчирхийлэлийн агуулгыг шингээгээд шидэж болохгүй. Үзэгчид рүү хэвлэл мэдээллээр улаан хэрүүл шидэхэд үмхэж аваад хахах хэрэг байгаа юу? Гэхдээ улаан хэрүүлч нийгмийн хандлагыг тодорхойлогч жиргээчид ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙЯ гэдэг зарчим дээрээ санал нэгдэж байна. ШИДСЭН ЧУЛУУ БОЛГОНЫГ ШҮҮРЧ АВАН ХЭМЛЭДЭГ НОХОЙ ЭЦЭСТ НЬ ШҮДГҮЙ БОЛЖ ТӨГСДӨГИЙГ ЭРХБИШ МОНГОЛЧУУД МЭДНЭ!

 

Твиттерт трэнд болж байгаа жиргээг үүгээр төгсгөе. Цаашдаа хэрхэн үргэлжилж улстөржсөн улаан хэрүүл хаа хүрэхийг харах л үлдэж байна. ШИДСЭН ЧУЛУУ БОЛГОНЫГ ШҮҮРЧ АВАН ХЭМЛЭДЭГ НОХОЙ ЭЦЭСТ НЬ ШҮДГҮЙ БОЛЖ ТӨГСДӨГИЙГ ЭРХБИШ МОНГОЛЧУУД МЭДНЭ гэж дахин хэлье! 

Сэтгэгдэл бичих

arrow icon