СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Дахин санал хураалтыг долдугаар сарын 7-нд хийнэ

Сонгуулийн Ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн үр дүн болон хугацаатай холбоотой асуудлаар тайлбар өгсөн юм.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:  “Ардчилсан нам болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, мөн нам, холбоодын зүгээс тавьсан хугацааны дагуу буюу долдугаар сарын 4, 6-нд дахин санал хураалтыг зохион байгуулах боломжгүй. Гэхдээ бид сонгууль явуулахад оролцдог бүх шатны, бүх төрлийн байгууллагуудтай холбогдож ярилцсаны үндсэн дээр долдугаар сарын 7-нд  хоёр дахь санал хураалтыг явуулахаар шийдвэрлэлээ” гэж мэдэгдлээ.

Долдугаар сарын 6-нд дахин санал хураалтыг зохион байгуулах боломжгүй байгаа нь дараах шалтгаантай холбоотой аж. Хуулиар дараагийн шатны санал хураалтыг зохион байгуулахад тодорхой заасан хугацаатай аж. Энэ хугацааг 14 хоногийн дотор зарлана хэмээн заасан байдаг байна. Нөгөө талаас сонгуулийг зохион байгуулахад техник хэрэгслээ програмчилж, хурууны давхцалгүй өгөгдлөөр хурууны хээг уншуулдаг болгох, санал тоолох төхөөрөмжийг хоёр нэр дэвшигч болгон програмчлах, түүнийгээ аймгаасаа суманд, сумаасаа багт хүргэхэд тодорхой хугацаа шаарддаг байна. Бүх аймагт онгоц нисдэггүй, сумд руу мөн онгоц нисдэггүй. Ийм нөхцөлд заасан хугацаанд техник хэрэгслийг бэлтгэх боломжгүй байгаа гэдгийг ойлгох ёстой. Иймээс хамгийн боломжит хугацаа нь долдугаар сарын 7-н байхаар шийдвэрээ гаргалаа” гэж тодотгосон юм.

 


avatar
    • Зочин
    • 103.10.22.*

    Юу бодож өмнө нь 9-н гэж товлосон юм. Хэрүүл тарих л гэсэн юмаадаа

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5139

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%