Чагтлагдсан сэдэв: АВСТРАЛИЙН ХАМБА ЛАМЫН ХЭРЭГ

Ватиканы мөнгөн сангийн нярав, Австралийн католик сүмийн Хамба лам Жорж Пелл хүүхдүүдийг садар самуун явдал оролцуулсан хэрэгт холбогдсон тухай Австралийн Виктория мужийн цагдаагийн газар мэдээллэв. Виктория мужийн Цагдаагийн албаны Дэд комиссар Шэйн Паттон мэдэгдэхдээ Хамба ламыг “олон төрлийн гэмт хэрэгт холбогдсон” гэж мэдэгдсэн юм. Тэрээр 1960-1980-аад онд нийт 130 эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн мөн тухайн үед ийм төрлийн хэрэгт оролцсон санваартнуудын үйлдлийн талаар мэдэж байгаа гэж энэ хэргийг шалгаж байсан тусгай комисс мэдээллэжээ.   

Хамба лам Жорж Пелл өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдэгдсэн бөгөөд “сүүлийн хоёр жилийн турш энэ хэргийг шалгаж байгаа”. Мөн “би энэ хэргийн үйл явцын талаар Пап ламд сүүлийн хэдэн сарын турш мэдээллэж байгаа” гэжээ. Тэрээр долдугаар сарын 18-нд Мельбурны шүүхэд очихоор болсон байна.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #GeorgePell гэсэн хаштагтай жиргэж байна.

David Hurley Дэд комиссар хэвлэлийн хурал хийж буй үеийн зургийг жиргэжээ.

Shannon Deery Ватиканы захиргаанаас мэдэгдэхдээ “Хамба ламыг эзгүйд санхүүгийн шинэчлэл үргэлжилнэ.” Гээд Австарлийн шүүхийн системийг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Ahron Young “Пелл Пап ламаас Австрали руу явах зөвшөөрөл хүссэн түүнийг нь зөвшөөрсөн тухай ярьж байна.” гэжээ.

Kiera “2002 онд Хамба лам Жорж Пелл яагаад ‘Аборт бол залуу хүмүүст бэлгийн дарамт учруулахаас илүү ёс суртахуунгүй зүйл’ гэж хэлсний учрыг оллоо.” гэв.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5010

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%