Нийтлэл 06 сарын 30, 2017

Чагтлагдсан сэдэв: ШИ ЖИНЬПИН ХОНГ КОНГД АЙЛЧЛАВ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонг Конгийг эргүүлж өгсөн өдрийг тохиолдуулан Хонг Конгд  айлчилж байна. 1842 оноос Их Британий эзэнт гүрний колони байсан Хонг Конг арал 156 жилийн дараа буюу 1997 оны долдугаар сарын 1-нд Хятадын захиргаанд эргэн ирсэн байдаг. Энэ өдөр нь Хонг Конгчуудын тэмдэглэлт баярын өдөр бөгөөд энэ өдрийг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлан хэд хэдэн үйл ажиллагаанд оролцож байна. Тэрээр 2008 оноос хойш 9 жилийн дараа анх удаа Хонг Конгд айлчилж буй юм.

Ши Жиньпин энэ сарын 29-нөөс долдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх айчлалынхаа хугацаанд Хонг Конгийн Ерөнхий захирагч Люн Чун Интэй уулзаж, Хонг Конгийн улс төр, нийгэм, бизнесийн нөлөө бүхий 300 орчим хүнтэй хүндэтгэлийн зоог барих, Хонг Конг дахь Ардийн чөлөөлөх армийн ангитай танилцах зэрэг арга хэмжээнүүдэд оролцож байна.

Хонг Конгийн Ерөнхий захирагч Люн Чун Ин Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Хонг Конгийн хөгжлийг Хятадын 13-р таван жилийн төлөвлөгөө, Нэг бүс Нэг зам санаачлага, Гуандун-Хонг Конг- Макао гэсэн хотуудын кластер байгуулахтай уялдуулахаа мэдэгдсэн юм.

Ши Жиньпиний айчлалын үеэр Хонг Конгийн “Шүхэрт” хөдөлгөөний удирдагч Жошуа Вонг, Натэн Лау зэрэг 26 хүн жагсаал зохион байгуулах гэсэн хэргээр баривчлагдсан байна.

Энэ үйл явдлын талаар жиргээчид #HKSAR20 гэсэн хаштагтай жиргэж байна.

Missy Lao Хонг Конг дахь Олон улсын худалдааны төвийн цамхагийн гэрлээр “Ши Жиньпин даргын айчлалыг дотноор хүлээн авч байна.” гэж бичжээ.

Fion Li “БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонг Конгийн хамгийн чинээлэг хүн болох Ли Ка-шингтай гар барьж, харьцангуй удаан ярилцлаа.” гэжээ.

China Xinhua News ‘Нэг улс, Хоёр систем’ Хонг Конгийг эх газрын эдийн засгийн бололцоог ашиглах боломж олгодог гэж АНУ дахь Хонг Конгийн комиссар хэлжээ.

People’s Daily, China БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонг Конг дахь Ардын чөлөөлөх армийн ангитай мэндчилж байна.

Snufkin БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлалыг эсэргүүцсэн ухуулах хуудас наажээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon