Нийтлэл 09 сарын 05, 2017

Чагтлагдсан сэдэв: МЯНМАРААС 90,000 ГАРУЙ ИСЛАМЫН ШАШИНТАН ДҮРВЭЛЭЭ

Мянмарын баруун хойд хэсгийн Рахин мужийн Исламын шашинт цөөнх буюу Рохингячууд Бангладеш рүү дүрвэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд Ракхайн мужийн хэд хэдэн хотод эхэлсэн халдлагын улмаас олон арван мянган Рохингячууд дүрвэсээр байгаа юм.

Наймдугаар сарын 25-нд “Рохингяг аврах арми” гэх нэртэй зэвсэгт бүлэглэл Ракхайн мужийн 30 гаруй цагдаагийн хэлтэс рүү довтлон, олон удаагийн халдлагын улмаас мужийн хотуудад тогтворгүй байдал үүссэн байна. Зэсвэгт бүлэглэл зөвхөн Маунгтау хотын орчимд гэхэд 2,625 гэрийг шатаасан байна.

Өнгөрсөн цөөн долоо хоногт Мянмараас дүрвэсэн исламын шашинтнуудын тоо хэдийн 87,000 хүрч, цаашдаа ч өсөх хандлагатай байна.

Энэ үйл явдлыг олон улсын исламын шашинтнууд эсэргүүцэж, ширүүн шүүмжлэл өрнүүлж байна. Дэлхийн олон орнууд энэ үйл явдлын эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн ОХУ-ын Чечений исламын шашинт олон арван мянган хүн Грозныйд цуглан эсэргүүцлээ илэрхийлж байна.

Мянмарын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч хэмээн алдаршсан Ан Сан Су Чи Рохинягчуудад тохиолдож буй үйл явдлыг буруутгалгүй, чимээгүй байгааг жиргээчид буруушааж байна.

Жиргээчид #Rohingyas, #RohingyaMuslims гэсэн хаштагтай жиргэж байна.

Farhan Saeed “Миний зүрх сэтгэл Рохингягийн исламын шашинтнуудтай хамт байна. Энэ үйл явдалд дэлхий нийт чимээгүй байгааг би ойлгохгүй байна. Заримдаа хүн найдвараа алддаг.” гэжээ.

Sabena Siddiqi “НҮБ сэрээч. Пакистан 350,000 Рохингягийн дүрвэгсдийг хүлээж авсан. Бусад орнууд мөн авах хэрэгтэй.” гэв.

АНУ-ын улс төр судлаач Ian Bremmer “Ан Сан Су Чи Рохингягийн хямралд олон улсын байгууллагуудыг буруутган, цэргүүдийн үйл ажиллагаанд чимээгүй байна. Харамсалтай байна. Тэрээр хүний эрхийн дэлхийн баатар байсан. Одоо тийм байхаа больж байна.” хэмээн жиргэжээ.

Amarnath Amarasingam “2011 оны нэгдүгээр сард TIME сэтгүүлийн нүүрэнд: “Эрх чөлөөгүй орны тэмцэгч” болж байсан. Юмс өөрчлөгдөнө гэж.” гэв.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-09-07

    Лам нарын аллага шүү дээ

arrow icon