Нийтлэл 09 сарын 13, 2017

Чагтлагдсан сэдэв: ЕВРОПЫН ХОЛБООНЫ ИРЭЭДҮЙ ХЭРХЭХ ВЭ?

Евро Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер Европын холбооны бодлогын асуудлаар илтгэл танилцууллаа. Жил бүр Евро Парламентад болдог энэ үйл ажиллагаагаар Европын холбооны ирээдүйн бодлогын асуудлуудыг тодорхойлон, авч хэлэлцдэг.

Ерөнхийлөгч Жан Клод Юнкер Европын Холбооны интеграци, эдийн засаг, гадаад бодлого, цагаачлал зэрэг асуудлуудыг хөндөн бодлогоо танилцуулсан байна. Тэрээр Европын Холбооны интеграцийн асуудлаар “Румын, Болгар, Хорват зэрэг улсуудыг Шенгений бүсэд нэгтгэх хэрэгтэй ба баруун Балканы орнуудыг Европын холбооны гишүүн болгох ёстой гэжээ.” Мөн Их Британи Европын Холбооноос гарах нь “харамсалтай шийдвэр” боловч “бид цааш урагшилсаар байх болно” гэж мэдэгдсэн байна.

Цаашлаад Европын Холбооны аюулгүй байдлыг бэхжүүлэх ёстой гээд “2025 он гэхэд Европын Холбоо бие даасан аюулгүй байдлын холбоотой болох ёстой...НАТО-д энэ нь таатай зүйл болно.” гэжээ.  

Харин эдийн засгийн асуудлаар “Бидэнд евро бүсийн салангид төсөв хэрэггүй гээд Европын Холбооны төсвийн хүрээнд гишүүн орнууд төсвөө тогтоох ёстой” гэж мэдэгдсэн ба олон улсын худалдаа, үйлдвэрлэлийг сайжруулах ёстой шаардлагатай гэсэн байна.

Тэрээр илтгэлдээ “Европын Холбоо нэг Ерөнхийлөгчтэй, нэг Сангийн сайдтай байх ёстой.” гэж мэдэгдсэн нь Европчуудын анхаарлыг татаад байгаа юм.

Ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн илтгэлд хариу болгон Евро Парламент дахь Итали, Францын зарим гишүүд хүндэтгэлтэй хандахыг шаарданЕвро комисс Парламентыг удирдаггүй, харин Парламент Евро Комиссыг удирддаг.” гэжээ.

Их Британий нэртэй улс төрч Найжэл Фараж хуралд оролцох үеэр Ерөнхийлөгч Жан Клод Юнкерт хандан “Польш, Унгар зэрэг улсуудад улсаа яаж удирдахыг заах оролдлого чинь тэднийг Зөвлөлтийн коммунистуудын удирдлагад байгаа мэт харагдуулж байна.” гэж шүүмжлэн, Европын Холбооны интеграци хүнд байдалд орсоныг сануулсан байна.

Ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн дэвшүүлсэн бодлого батлагдаж, хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа ба Европын Холбооны Засгийн газрууд бодлогын асуудлуудаар байр сууриа илэрхийлээгүй байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2022-11-11

    рмохагшор

arrow icon