Чагтлагдсан сэдэв: ХОЙД СОЛОНГОСЧУУД АНУ-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ

БНАСАУ-ын нийслэл Пенъяан дэх Ким Ил Суны талбайд 100,000 гаруй Хойд Солонгосын иргэд цугларан АНУ-ын эсрэг жагсаалд оролцлоо гэж БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ.

Жагсаалын эхэнд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны мэдэгдэлийг Ерөнхий сайд Пак Пон Жу танилцуулж, дараа нь БНАСАУ-ын нам, цэргийн байгууллагын дээд албан тушаалтнууд ард түмэндээ хандан АНУ-ыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

НҮБ-ын 72-р Ерөнхий Ассамблейн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Хойд Солонгосыг устгана" гэж заналхийлсэнд хариу болгон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун "бид хариу болгон түүхэн дэх хамгийн хүчтэй сөрөг довтолгоогоо хийнэ." гэж мэдэгдсэн.

Хэдийгээр БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хамгийн өргөн хүрээний хориг арга хэмжээнд орсон ч буулт хийх шинж үзүүлсэнгүй, эрс хатуу байр суурь баримталсаар байна. 

БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлаг жагсаалын тухай мэдээлэлтэйгээ зэрэгцэн Өмнөд Солонгосын удирдагчдыг сэрүүн зүүднээсээ сэрэх хэрэгтэй хэмээж гадны улстай хамтран "цөмийн асуудлыг цэгцлэх"-ийн хамт "хоёр Солонгосын харилцааг сайжруулах"  алхам хийх боломжгүй гэж мэдээллэжээ.


avatar
    • BAYARTSOGT
    • 202.179.27.*

    hoid solongosiin zuvuu ANU hussenee hiilgeh gej olon jil yzeed ygendn orohgyi bol gantsaarduulah bulegleh sanhuugin zergiin hucheer deerelheh zyilee delhii dahin nutagshuulj hevshuulj unuudur hoid solongos margaash bidch baij bolno ardchilaliig huleen avahgyi bol ardchilal uuruu irdeg yum gej bumbugdugch ongotsnii zuragtai aldart yg bii. Ardchilal heregtei gehdee ardchilal neren door bygdiin tsulmuj duuslaa.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%