Чагтлагдсан сэдэв: СОЛОНГОСЫН ХОЙГТ ДАЙН БОЛВОЛ ӨДӨРТ ӨМНӨД СОЛОНГОСЫН 20,000 ИРГЭН АМИА АЛДАНА

Хэрвээ Солонгосын хойгт хоёр Солонгосын хооронд дайн болвол өдөрт Өмнөд Солонгосын 20,000 иргэн амиа алдана гэж Пентагон тооцоолжээ.

АНУ-ын Усан цэргийн армийн адмирал асан Жэймс Ставридис Хойд Солонгостой дайтаж магадгүй тухай асуудлаар олон жил санаа зовж иржээ. Тэрээр Хойд Солонгос Гуам руу пуужин харваснаас үүдэн дайн дэгдэж магадгүй гэж таамаглажээ.

Харин хариуд нь АНУ Сирид харвасан шиг Хойд Солонгосын эрэг дэх пуужин харвах байгууламж руу Томахавк пуужинг сануулах зорилгоор харвана. Гэвч Ким Жон Ун үүнийг дайн өдсөн хэрэг гэж үзэн Өмнөд Солонгос дахь АНУ-ын 35,000 цэрэг байрладаг баазууд болон Өмнөд Солонгосын цэргийн баазууд руу хэд хэдэн артиллерийн пуужин харвана гэж таамагласан байна. Мөн Өмнөд Солонгосын хотууд руу, ялангуяа Сөүл рүү дайн өргөжвөл эхлэвэл нэг өдрийн дотор Өмнөдийн 20,000 гаруй иргэд амиа алдаж магадгүй байна.

Хойд Солонгос 11,000 энгийн артиллерийн пуужинтай бөгөөд пуужингуудаа 38-р өргөргийн цэрэггүй бүсийн хойд хэсгийн уулнуудад байрлуулсан байдаг аж. Энэ нь дроны эсвэл агаарын довтолгоонуудаас хамгаалагдсан байдаг учир устгахад хэцүү юм.

Тийм учраас Хойд Солонгосын агаарын довтолгооныг зогсоож чадахгүй бол богино хугацаанд Өмнөд Солонгост ихээхэн хохирол учрах боломжтой.

Мөн Хойд Солонгосын 1,2 сая цэргийн 100,000 гаруй нь Өмнөд Солонгост нэвтрэн ороход тусгайлан бэлтгэгдсэн байдаг ба дайны үед Өмнөдын цэргийн чухал байгууламжуудыг эзлэж магадгүй.

Гэхдээ “Хойд Солонгосын арми энгийн газрын дайныг удаан үргэлжлүүлж чадахгүй.”, хэрвээ ялагдаад эхэлвэл “үй олноор нь устгах зэвсэг ашиглах болно” гэж Өмнөд Солонгост цэргийн стратеги заадаг Даниэл Пинкстон хэлжээ.

М-1978 "Коксан" артиллери


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%