Нийтлэл 09 сарын 29, 2017

ART Public UB 2017 буюу Урлагийн долоо хоног өнөөдөр эхэлнэ

Энэ сарын 29-өөс 10-р сарын 5-ыг дуустал XБНГУ-ын Фридрих-Эберт-Сан, Ланд Арт Монголиа ТББ хамтран ART Public UB 2017 нэртэй олон нийтийн урлагийн долоо хоногийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Дээрх өдрүүдэд олон улсын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн чуулган болохоос гадна орчин үеийн уран бүтээлчдийн урлагийн бүтээлүүдийг толилуулах юм байна. Ингэснээр олон нийтэд урлагийн тухай хоорондоо хөөрөлдөх боломжийг бий болгож, уран бүтээлчдэд цаашдын ажилд нь шинэ санаа сэдлийг, өгөх зорилготой хэмээн зохион байгуулагчид онцолж байна. Мөн энэ өдрүүдэд болох чуулганаар уран сайхны бүтээл, найруулгын онол, гүн ухаан зэрэг сэдвүүдээр олон улсын мэргэжилтэнүүд санал солилцоно. Бүх арга хэмжээ хүн бүрт нээлттэй үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд музей, хувийн галерэйнүүдийн нээлтэд очих боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon