Нийтлэл 10 сарын 27, 2017

ТА ХҮҮХДИЙНХЭЭ ХУВЦСЫГ СОНГОХДОО ЮУГ АНХААРДАГ ВЭ?

Хүүхдийн хувцсанд таны бодож байгаагаас илүү аюулууд нуугдаж байдаг. Хүүхдийн хувцаснаас болж хэний ч төсөөлөөгүй осол олон гардаг ба үүнээс болж хүүхэд эндэх тохиолдол цөөнгүй байдаг бололтой. Өмсөж байсан хувцасны уяа, малгай нь хаалганы бариул, гэрийн тавилга, ямар нэгэн байгууламж, тоглоомд тээглэж татагдан унаж бэртэх, гогдож хоолой боогдох гэх мэт осол тохиолдох магадлалтай. Иймд хүүхдийнхээ хувцасыг сонгохдоо, дизайн загвар, хөдлөхөд амар байхаас гадна аюулгүй байдал талаас нь заавал бодож анхаарч байгаарай. Хүүхэд тань энэ хувцасыг өмсөөд хаана яаж тоглох бол гүйж харайх, үсрэх, огцом сууж босох, гадаа тоглоомын талбайд дээрхи байгууламжид авирх зэрэгт тээглэж, татагдаж, орооцлогдож, хавчуулагдах вий гэж бодож болзошгүй, гарч магадгүй осолыг төсөөлж анхааран сонгож байгаарай.
 
Уяатай хувцас
Урт уяа нь хоолой боох, тээглэж унах, ямар нэг юманд орооцлогдох аюултай байдаг учраас уяатай хувцаснаас татгалзаж байгаарай. Европ Америкийн хүүхдийн хувцасны стандартаас үзвэл, 7 наснаас доош насны хүүхдийн хувцсанд хүзүүний хэсэг, ханцуй, нуруун хэсэг дэх уяаг хориглодог ба, хэрэглэж болох уяаны урт богино, өргөн нарийныг нь нарийвчлан тогтоосон байдаг байна.
Хүүхдийн хүзүү хэсгээр байгаа олс нь гулгуурын төмөрт гогдох, дүүжингийн гинжинд орооцолдох аюултай байдаг ба уяаны үзүүр нь бондгортой хувцас тээглэгдэх магадлал өндөртөй байдаг гэдгийг битгий мартаарай. Гэдэс хэсгийн уяа, бүс нь хүүхэд өөрөө гишгэж бүдэрч унах, унадаг дугуйнд орооцолдох, автобус унааны хаалганд хавчуулагдах аюултай байдаг. Тиймээс бүсэлхий хэсгийн уяаг хэт урт биш, сул биш байлгах.
Өмдний шуумагны уяа нь автобус, унааны хаалганд хавчуулагдах, урсдаг шатны завсраар орж орооцлогдох аюултай байдаг. Өмдний шуумгаас унжсан уяаг 3см аас хэтрүүлэхгүй байлгах хэрэгтэй.
Малгайтай цамц, хувцас
Хаалганы бариулд тээглэж, хоолой боогдох, татагдаж саваж унах аюултай байдаг. Хүүхдийн харах хүрээ, сонсох чадварыг бууруулдаг болохоор том зузаан малгайтай хувцаснаас татгалзаж байгаарай. Мөн малгай нь тээглээд татагдах, зулгаахад, цамцнаасаа салдаг байвал сайн.
 
Товч
Идэх юмтай нь ижилхэн товч хэрэглэхгүй байх. Хүүхэд аваад амандаа хийчих магадлалтай учраас, товчыг маш сайн бэхлэж тогтоох. Аваад амандаа хийгээд залгисан ч гэсэн хүүхдийн хоолойнд тээглэхээр том товч хэрэглэхгүй байх.
 
Цахилгаан
Цахилгаанаа татахад хүзүү, эрүү хавчуулагдахгүй байхыг сонгох. Аль болох цахилгаан хэрэглэхгүй наалдаад хуулдаг товчоор тогтоож өгөх.
 
Одоо байгаа хувцасныхаа Олс уяатай хувцасыг нь олсыг нь сугалаж авах, зайлшгүй шаардлагатайг нь үлдээж болох ба хайчилж багасгах эсвэл дарж оёж юманд тээглэхээргүй болгох. Мөн уяаны үзүүрт байдаг бондгор чимэглэлийг заавал аваарай.
Хүүхдийн биеэнд таараагүй хэт том, урт хувцас нь мөн л тээглэж унах, орооцлогдох аюултай гэдгийг бүү мартаарай.

Сэтгэгдэл бичих

arrow icon