Тайлбар мэдээ - Ч.Сайханбилэг Ерөнхий сайд юуны тухай ярив?

Ч. Сайханбилэг ерөнхий сайд 2014 оны 12-р сарын 19-ний УИХын чуулганд хэлсэн үгэндээ улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар олон чухал зүйлсийг хөндсөн билээ. Түүний хэлсэн үгийг хэсэгчлэн түүвэрлэж, нэмэлт тайлбар, тоо баримттай хүргэж байна.

Түүхэн агуулга:

Хүндрэлийн асуудлууд маань эрт дээрээс улбаатай. Энд нэг хоёр Засгийн газар, хуруу дарам хэдхэн улс төрчдийг чичлэх гэвэл дахиад л буруу зам руугаа орно. Бид 25-хан жилийн хугацаанд бусад улсуудын хоёр, гурван зуун жилийн түүхийг, бас түүний алдаа оноог нь товчилж, монтажилж яваа ард түмээн.  

Хямралын шинж чанар:

Шуудхан асуудалдаа ороход өнөөдөр бид нарын өмнө яг 2008-2009 оныхтой адил эдийн засгийн гэхээсээ илүүтэй төлбөрийн тэнцлийн, тэр нь даамжирвал санхүүгийн хямрал нүүрлэчихээд байна. Тэр үеийн хямрал дэлхий даяар явсан мөнгө санхүүгийн бодлого, үл хөдлөх хөрөнгийн болон хоёр дахь зах зээлийн хөөсөрсөн үнэ цэнэ, түүхий эдийн үнийн огцом бууралтаас шалтгаалсан, гадаад хүчин зүйлээс улбаатай байсан. Төсвийн бодлоготойгоо уялдуулж, мөнгөний бодлогодоо зөв тохиргоо хийж чадвал мөнгөний бодлого эрүүлжинэ. Эдгээр дээр нэмээд хөрөнгө оруулалтын орчноо эрүүлжүүлбэл төлбөрийн тэнцлээ эрүүлжүүлнэ. Эцэст нь энэ бүгд нийлээд эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого болох учиртай.

Түүхий эдээс хамааралтай халамжийн эдийн засаг:

Дан ганц том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг бэлнээр нь тараагаад, дутууг нь арилжааны зээлээр гүйцээх нь эдийн засгийн битгий хэл  улс төрийн хүссэн үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулиуд харуулсан

Эдийн засгийн өсөлт ба улсын өр:

Бонд зээл хичнээн босгосон ч, байдгаараа эдийн засгаа тэлэх гэж оролдсон ч, нөгөө гараа тайрвал, бодлогоо зөв гаргаж, үр өгөөжөө зөв төлөвлөхгүй бол эдийн засаг хүссэнээр өсөхгүй байгааг бид харлаа.

Төлбөрийн тэнцэл ба мөнгөний ханш:

Төсөв, мөнгөний тэлсэн бодлого явуулж, Засгийн газрын бондыг гадаад, дотоод зах зээлд их хэмжээгээр худалдаалах, Монголбанк болон Хөгжлийн банкнаас эдийн засагт их хэмжээний мөнгө оруулах замаар эдийн засгийн өсөлтийг 2013 онд хоёр оронтой тоонд хадгалж чадсан боловч, энэ инерци нь гадаад валютын орох урсгал төдийлөн нэмэгдээгүй үед эргээд төлбөрийн тэнцэлд дарамт учруулж, 2014 оны эхний 10 сарын байдлаар алдагдал 880 сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөц эрс буурлаа. Энэ нь төгрөгийн ханшийг огцом сулруулж, одоогоор нэг ам.доллар 1900 орчим төгрөг байна.



 

Мөнгөний нийлүүлэлт:

Өнгөрсөн жилд 30 орчим хувиар өсч байсан мөнгөний нийлүүлэлт энэ онд 9 хувьтай байхаар байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт:

Гэрээ баримт шийдвэр дээрээ мутраа хайрласан андгай үүргээ байтугай бариа зөрөөн дээрээ бусдыг үргээсэн хууль, шийдвэр гаргаад байвал биднийг хэн ч тоохгүй, эзгүй арал дээр хаягдсан Робинзонууд болохыг 3-хан жилийн дотор 4,6 тэрбумаас 0,6 тэрбум доллар болж 7,5 дахин буурсан хөрөнгө оруулалтын үзүүлэлт маань бэлээхнээ гэрчлээд өгнө өө

Төсвийн зарцуулалт, халамжийн бодлогын тухай:

Өнөөдөр арван жилээ төгссөн сурагчид бараг толгой дараалан оюутан болж байгаа. Унтах цагаа хугаслан мэргэжил мэдлэгийн төлөө зүтгэж яваа оюутан, урд шөнөжингөө баардаж бүжиглэсэн ангийн андтайгаа адилхан 70 000 төгрөгөө аваад л явж байна. Одоо ядаж сайн онц сурч байгаад нь цалин урамшууллыг нь өгье.

Оюутны тэтгэлгийн тухай энд дарж дэлгэрэнгүй нийтлэл уншина уу. Цагалбар үзэх бол энд дарна уу 

 Өнөөдөр бизнес хийж яваа захирлын хүүхэд, хоногийн хоолоо залгуулах гэж зүтгэж яваа аавын хүүхэд аль аль нь хүүхдийн 20 000 төгрөгийг бэлнээр авч байна. Сарын нийт орлого нь сая хэдэн зуугаас давсан өрхийн хүүхдийн 20 000-г түр орхиж,хэрэгтэй хүүхдүүдэд, хэрэгтэй өрх гэрүүдэд нь хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн олгоё

 Жишээлбэл, ТАХ-н тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох шаардлагатай байна.

 Алтан дээр тавьсан татварыг бид хэлэлцэж байгаад 2,5-хан хувиар л бууруулсан.  Үр дүнд нь Монголбанкинд тушаасан алт өнгөрсөн жилээс бараг 3 дахин нэмэгдэж байна. 

Эхний ээлжинд төрийн албаны хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж багш, эмч нараа төрийн албаны ангиллаас чөлөөлж,төртэй гэрээний үндсэн дээр үүрэг, үйлчилгээг нь хариуцаж байхаар хуульчилъя. Ингэснээр төрийн албан хаагчийн цалингийн шатлал, хүснэгтэд баригдсан байдлаас чөлөөлж, тэдэнд  ажлын үр дүнгээсээ шалтгаалан илүү цалин хөлс авах боломжийг нь нээж өгөх юм.  

Төрийн, төсвийн байгууллага болгонд тусдаа жолооч, үйлчлэгч, цахилгаанч, сантехникч ажиллаж байгаа. Бусад улсын жишгээр төр зөвхөн үйлчилгээ авсны хөлсөө төлье, энэ ажлыг хувийн хэвшлийн төрөлжсөн байгууллагад хариуцуулъя.

 
 
 
 
 
 
 
 
 

 

Төрүүлсэн хүүхдүүд нь өөрсдөө ээж эмээ, аав өвөө болсон ч “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөө үргэлжлүүлж авсаар байдаг одоогийн хавтгайруулсан тогтолцоогоо өөрчилж үр хүүхдүүд нь 0-18 настай алдарт эхчүүддээ л мөнгийг нь өгдөг зөв зарчимтай тогтолцоонд шилжье. 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн данхайсан бүтэц бий болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Засгийн газраас төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг бууруулах зорилгоор багш, эмч нараас бусад албан хаагчдыг 15 хувиар бууруулах чиглэлийг өгсөн. Энэ арга хэмжээний хүрээнд төрийн 10-аад мянган албан хаагчид чөлөөлөгдөх тооцоо гарч байна

Үнэ тогтворжуулах хөтөлбөр:

Мөнгөний бодлогодоо дэм өгөх үүднээс нилээдгүй шүүмжлэл дагуулсан “Үнэ тогтворжуулах

хөтөлбөр”-ийн хамгийн том бүрдэл нь болох шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ойрын үед бүрэн гарах шийдлээ Засгийн газар Монгол банктай хамтран гаргалаа.

(Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тухай бид бие даасан цуврал нийтлэл хүргэх болно. Редакц.)


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%