Нийтлэл 11 сарын 13, 2017

Багш нарын ажил хаялттай МАХН холбоотой юу?

О.Баасанхүү гишүүн багш нарын ажил хаялт нь манай намтай холбоотой хэмээн ам алдсан. Багш, эмч нарын хувьд 55 тэрбумыг дэмжихгүй байгаа. Энэ жагсаалынх нь ард манай намын зарим нэг нөхдүүд явж байгаа юм шиг байна лээ. Тэд нар бол тэгэхээр их нарийн мэдээлэлтэй байгаа. Хүсэхгүй байхад битгий өгөөч ээ гээд байгаа гэж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр хэлсэн үгэндээ дурдсан юм.

Харин твиттерт МАХН-ын гишүүн Ганбаатарын /үйлдвэрчний эвлэлийн дарга асан/ Үйлдвэрчний эвлэлийн боловсрол, шинжлэх ухааны холбооны дарга Ж.Батзоригтой хийсэн яриа дэлгэгджээ. Энэхүү ярианд багш нарын ажил хаялтыг аль болох удаан зохион байгуулж байж засгийг ганхуулна шүү хэмээн бичсэн байна.

Үйлдвэрчний эвлэлийн боловсрол, шинжлэх ухааны холбооны дарга Ж.Батзориг ажил хаялтын талаар нийслэлийн хэмжээнд 90 хувьтай байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн сургуулиуд 100 хувь оролцож байгаа. Хөдөө орон нутгийн мэдээлэл хараахан ирээгүй байна. Үр дүн гартал бидний тэмцэл үргэлжилнэ гэж мэдэгджээ.

С.Ганбаатар нь 2007-2012 онд Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсан юм.

Төсөв батлагдахад 2 хоногийн зай үлдсэн энэ мөчүүдэд нийгмийн зүгээс ирж буй энэхүү тэмцэл эрх баригчид, эцэг эхчүүдэд том хүндрэл учруулж байна. БСШУС-ын сайд төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн захирал эрхлэгч нарт хандан явуулсан албан бичигтээ багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг 21 хоногийн хугацаанд нэгдсэн ойлголцолд хүрэх замаар нээлттэй зарчмаар шийдвэрлэх байр суурийг баримталж байна гэжээ. Мөн цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, нийгэмд эмх замбараагүй, тогтворгүй байдлыг өдөөн турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал нь цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon