Х.Амгаланбаатар: Хэрэглэгчдийг хохироож байгаа шатахуун импортлогчдод хариуцлага тооц

Өнгөрсөн долоо хоногт шатахууны үний зөвлөл хуралдан өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдэхгүй, шатахуун түгээх станцууд хэвийн ажиллана гэж мэдээлсэн ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Иргэд шатахуун түгээх хайж, 2-3 цаг дугаарлан зогсч арай гэж шатахуунтай золгож байна. Энэ талаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

“Шатахууны үнэ тогтворжуулах тодорхой хяналт тавих үүрэг бүхий хамтарсан зөвлөлийг 2013 оноос хойш ажилласан. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” нь 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдаж тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулан, ажиллуулж тодорхой зөвлөмжийг Засгийн газарт, холбогдох компаниудад хандан хүргүүлсэн. Зөвлөмжийн дагуу шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний бензиний А-80, АИ-92 үнийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг тохиролцсон. 

МҮЭХ-с шатахуун түгээх цэгүүдэд ажиглалт хийсэн. Зарим газар зөвхөн картаар гэрээний үндсэн дээр үйлчилдэг хэрэглэгч нарт шатахуун борлуулж байна. Энэ чиглэлээр МҮЭХ-д гомдол санал маш их ирсэн. Зарим газар бензиний оронд АИ-92 нано технологийн бензинийг өндөр үнээр худалдаалж байгаа. Бидний судалснаар шатахууны нөөцийн хувьд хомсдол үүсэх хэмжээний нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор холбогдох байгууллагууд хэлсэн.

Тэгэхээр МҮЭХ-ны зүгээс шатахуун импортлон борлуулдаг хэдэн компани зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж байгаа гэж үзэж байна.

Ийм учраас хэрэглэгчийг хохироон хууль, хууль зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй компаниудад хариуцлага тооцож, хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг шаардаж байна

МҮЭ-ийн холбооны зүгээс  Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэрэглэгчийг хохироон, хууль зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй холбогдох компаниудад Монгол Улсын “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 7.1.1, 7.1.2, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцож хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг Монгол Улсын Засгийн газарт санал, шаардлага хүргүүлж байна" гэлээ .

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4819

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%