Нийтлэл 02 сарын 02, 2018

Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна.

Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүлж байна. Тэрээр энэ долоо хоногт өөрийн пэйж хуудсаараа дамжуулан чихэнд чимэгтэй  олон сайхан мэдээлэл дамжуулсан. Тодруулбал татвар болон тэтгэврийн насыг нэмснийг цуцлах шийдвэрийг Засгийн газар 100 хоногоо тайлагнах үеэр гаргасныг өөрийн пэйж хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээж сайшаалын үг сонссон бол хамгийн сүүлд  НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд шилжин орж эхэллээ гэсэн мэдээллийг түгээжээ.

Жүжигчин Баттулга /Аглуу/

Жүжигчин Аглуу буюу Баттулга фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ.Тэрээр Хүлэгү пикчертэй хамтран сар шинийн баярт зориулсан инээдмийн хөтөлбөрийг тун удахгүй үзэгчдэд хүргэх гэнэ. Харин жүжигчин Аглуу өөрийн пэйж хуудсаараа дамжуулан нэгэн сюрприз задалсан нь тэдний шинэ уран бүтээлд хийлч Дээгий жүжиглэж, жүжигчин Аглуу хийл тоглох гэнэ.

Big Gee

Дуучин репер С.Мөнх-Эрдэнэ шинэ клипнийхээ зохиол дээр ажиллаж байгаа төдийгүй цагаан сарын дараа шинэхэн клипээ фэнүүддээ хүргэх нь.

Эмүжин

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг сэтгүүлч Эмүжин “Тэр муу гутлыг огцруулъя” нийтлэлээрээ тэргүүлж байна. Тэрээр хоёрдугаар сарын нэгэнд ардчилсан намаас зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын тухай Ядарсан ард түмнээ золиосолж, бадарсан хэсэг хүмүүс мөнгө саадаг ийм нэгэн бизнес цэцэглэх болоод удлаа. Жагсаалын наймаачин эзнээсээ 30-80 саяыг авна. Чи хэдэн хүн цуглуулж чадах вэ? Хэмээн шүүмжилжээ.

Жадамба Цолмон Tsolmon Jadamba

Анагаах Ухааны доктор, профессор Жадамбын Цолмонгийн элсэн чихэр болон /чихэр/-ийн хэрэглээний тухай бичсэн “Чихэр” нийтлэл цахим ертөнц трэнд болж байна.

Battsetseg Natsagdorjiin

Жүжигчин Батцэцэг фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа 

Сар шинийн өмнө "Гэрлэж амжаагүй явна" киноны дууны клипийг ДБЭТ-ын залуу дуучин Г.Тулга дуулж шинээр гаргах гэж байна. Энэ дуучин бол МУГЖ Гүрсэдийн хүү юмаа. Өмнө нь МУГЖ дуучин С.Жавхлан дуулж клипжүүлснийг та бүхэн мэднэ.
Яг энэ мөчид би кинонд хамт ажилласан олон сайхан уран бүтээлчдээ үгүй болсныг анзаарч эмтэрч сууна.

Цаг хугацаа гэдэг үнэхээр өршөөлгүй юм” хэмээж олон хүмүүсийн дурсамжийг хөглөжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon