Федерика Киавароли: Италид хорих ангиуд ачааллаа дийлэхгүй хүнд үе байсан

“V” телевизээс бэлтгэн хүргэдэг "ДеФакто" нэвтрүүлгээр Итали улсын засгийн газар зохион байгуулалттай гэмт хэрэгтэй ямар бүтцээр тэмцдэг, тухайн улсын авилгатай тэмцэх бодлогын тухай Итали улсын Хууль зүйн дэд сайд Федерика Киаваролитай ярилцсаныг  тоймлон хүргэе.

Сайн байна уу. Үзэсгэлэнт Ром хотод байгаадаа баяртай байна. Танай улс төрийн намууд хэрхэн санхүүждэг болон тайланг нь үнэн зөв гэдгийг хэн шалгадаг талаар яриагаа эхлэе?

Улс төрийн санхүүжилттэй холбоотой Италийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өмнө нь улстөрийн намууд олон нийтийн дэмжлэгтэй буюу төрөөс санхүүждэг байсан. Одоо харин үүнийг зогсоож эрх зүйн зохицуулалт хууль дүрэм өөрчлөгдсөн. Улс төрийн намууд одоо хувийн хандив болон иргэдийн орлогын татварын буцаалтаар санхүүждэг.

Орлогын татварын буцаалтаар гэж үү. Яаж?

Италид орлогын татварын буцаалтаар зөвхөн улс төрийн намууд гэлтгүй иргэд төлж байгаа татварынхаатодорхой хэсгийг төрөөс сонгогдсон байгууллагуудад хуваарилж олгодог. Жишээ нь сүм шашны байгууллагууд, нийгмийн байгууллагууд сайн дурын холбоод зэрэг нь энэ утгаараа хандив авч болдог.

Энэ хандив нь хэр хэмжээтэй байдаг вэ. Италийн иргэн хүнийхээ хувьд аль нэг байгууллагыг сонгож өгөх, эсвэл бүгдэд нь өгөх гэх мэт сонголт байгаа юу?

Сонгох боломжтой байгууллагууд дундаас нэгийг нь л сонгох боломжтой. Тухайлбал 1000-аас 8-ийг нь сүмд 1000-аас 5-ыг нь нийгмийн байгууллагуудад 1000-аас 2-ыг нь өөр зорилгоор буюу улс төрийн намд тус тус очно.

Миний татварын хэдэн хувь нь тэдгээрт очих вэ. Би хэр хэмжээний мөнгө өгөх, хэн шийдвэрийг нь гаргах вэ?

Төлж буй татварын 0.008 хувийг нь төлнө гэсэн үг.

Хэзээ төсвөөр санхүүждэг байсныг өөрчилсөн бэ?

2014 онд өөрчилсөн

Үүнийг өөрчилсөнөөр улстөрийн намуудад ямар өөрчлөлт орсон бэ?

Үүнийг би сайн мэдэхгүй байна. Учир нь дараагийн сонгуулиар анх удаа хэрэгжиж эхлэнэ.

Тэгвэл өнөөдөр улстөрийн намууд төрөөс санхүүжиж байгаа юу?

Уг систем нь татварын буцаан олголт дээр суурилдаг. Энэ нь сонгуулиар авсан саналын тооноос хамаарч намуудад олгодог. Тэгэхээр энэ нь төрөөс зарцуулдаг нөхөн олговор эсвэл сонгуулийн зардал байсан гэсэн үг.

2013 онд болсон сүүлийн сонгуулиар үндсэндээ намууд зардлаас нөхөн олговор авсан. Ирэх сонгуулиас эхлээд энэ нь өөрчлөгдөж байгаа.

Энэ санхүүжилтийн хэдэн хувийг эзлэх вэ. Төсвийн санхүүжилт 80% иргэд 20% гэх мэт байдаг уу?

Надад тодорхой баримт байхгүй байна. Гэхдээ төрийн санхүүжилт ихэнх хувь нь байсан.

Хэрэв та үнэхээр их хөрөнгөтэй бол намд хандив өгч нөлөө үзүүлж болно гэсэн үг үү?

Хандивын хязгаар тогтоосон. Нэг хүн намыг худалдан авч намуудын улстөрийн хэм хэмжээнд нөлөөлөх боломжгүй. Хандивын дээд хэмжээ нь зуун мянган евро байдаг.

Тэгвэл Берлускони шиг их хөрөнгөтэй хүн яаж гарч ирээд ямар замаар намд нөлөөлөөд байна вэ?

Шинэ хуулиар одоо боломжгүй болсон. Өмнө нь хязгаар тогтоодоогүй байсан учраас их хөрөнгөтэй хүмүүст боломж байсан.

Таниас зохион байгуулалттай гэмт хэргийн талаар хэдэн зүйл тодруулмаар байна. Тус гэмт хэрэгтэй Итали улс хэрхэн тэмцэж байна вэ?

Манай тогтолцоо Монголынхоос их ялгаатай. Хууль зүйн яаманд албадан хорих хууль зүйн системийн байгууллагууд багтдаг.

Шүүх засаглал нь хараат бус. Италийн эрх мэдлийн хуваарилалтууд хоорондын зааг ялгаа нарийн учир шүүх засаглал нь бие даасан байгууллага байдаг?

Авилгын эсрэг байгууллаг нь Хууль зүйн яаманд харьяалагддаггүй ба шүүх эрх мэдэлгүй хараат бус байдаг. Иймээс Монголын тогтолцооноос өөр юм.

Авилгын эсрэг тогтолцоонд шүүх эрх мэдэл байхгүй байж болдог гэж үү?

Сүүлийн үед авилгатай тэмцэх нь маш чухал асуудлуудын нэг байсаар ирсэн. Авилгын эсрэг нарийвчилсан хууль дүрмүүдийг гаргаж авилгын хэргүүдэд шийтгэлийг нь нэмэгдүүлэх болон чангатгах зэргээс авч үзсэн.

Статистикаар сайжирч байгаа эсэхийг харьцуулдаг уу?

Авилгын эсрэг авилгаас урьдчилан сэргийлэх болон төр засагтай холбоотой гэрээ хэлэлцээр, тендрүүдийг хянах үүрэгтэй.

Хэний үйл ажиллагааг хянадаг гэсэн үг вэ?

Олон нийтийн тендер болон гэрээнүүдийг хянадаг.Мөн төрийн засаг захиргаанд зөвлөх чиг үүрэгтэй оролцдог. Жишээ нь сэжигтэй асуудалтай зүйл байна гэж үзвэл авилгын эсрэг газраас зөвлөгөө авахаар бичиг илгээж болно. Ийм учраас урьдчилан сэргийлэх үүрэгтэй байдаг.

Дээд түвшний авилгын нөхцөл байдал ямар байна вэ. Ихсэж байна уу. Багасаж байна уу?

Итали улс авилгын асуудалд дэлхий дахины чиг хандлагын дагуу ханддаг. Бид үүнд илүү их анхаарч шийтгэлийг чангаруулж байна. Авилгатай тэмцэх газраар дамжуулан урьдчилан сэргийлэхтэй холбоотой үйл ажиллагаануудад хамрагдаж байна. Мөн хүүхдүүдийн оюун санааг өөрчлөх хууль сахих соёлыг нэвтрүүлэхээр сургуулиудтай хамтран ажиллаж байгаа. Бид энэ бүх зүйлсийг хэрэгжүүлсэнээр нөхцөл байдлыг сайжруулна гэж итгэж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хэрхэн хамгаалдаг вэ. Бас прокурорууд ч хүнд нөхцөлд ажилладаг?

Манайд зохион байгуулалттай гэмт хэргүүдийн талаар бичдэг сэтгүүлчид төрөөс хамгаалагдах эрхтэй байдаг. Манайх хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэдэг учир сэтгүүлчидээ хамгаалахад төр оролцдог.  Мөн Италийн дотоод хэргийн яаманд тухайн хүний аюултай байдлын түвшингийн үнэлгээ хийдэг байгууллага байдаг. Энэхүү аюултай байдлын түвшингээс хамаараад төрөөс хамгаалалтын зэргийг тухайн хүнд хангаж өгдөг.

Манай үндсэн хуулинд аливаа шийтгэлүүд нь засан хүмүүжүүлэх чиг үүрэгтэй гэж заасан байдаг.

Хэдий хугацаанд?

Аюулаас шалтгаалж хамгаалалтыг байнга хангаж өгдөг. Аюулын түвшин өөрчлөгдвөл хамгаалалтын зэрэг ч бас өөрчлөгддөг.

Хамгаалагдаж чадаагүй тохиолдол байсан уу. Амь үрэгдсэн ч юм уу бэртэж гэмтсэн тохиолдол байв уу?

Үгүй ээ сүүлийн үед амь үрэгдсэн тохиолдлын талаар би мэдэхгүй байна.

Нидерландад хоригдолгүй болсон учраас хэд хэдэн шоронг хааж байна. Энд нөхцөл байдал ямар байна?

Энд тийм биш байна. Италид хорих ангиуд ачааллаа дийлэхгүй хүнд үе байсан. Одоо нөхцөл байдал хэвийн байна. Өнөөгийн хууль тогтоох байгууллага ба өмнөх төр засгууд албадан хорих системд ч мөн шинэчлэлүүд хийсэн. Өмнөх тогтолцоонд хоригдлууд зөвхөн өрөөндөө байдаг байсан бол одоо гадуур гарч аливаа үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой болсон. Гэхдээ энэ тогтолцоо бүх хоригдлуудад үйлчилдэггүй. Ялангуяа хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хамааралгүй байдаг. 

 

 

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%