Нийтлэл 03 сарын 21, 2018

С.Баярцогтын оффшор дансны мэдээлэл 2013 ба 2018 он

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр Швейцарь улс дахь 10,1 сая ам.долларын дансныхаа талаар тайлбар хийсэнээр С.Баярцогт Швейцарийн холбооны улсад данс эзэмшдэггүй, царцаагдсан хэмээх данс нь түүний данс биш гэдгийг өөрөө баталлаа.

 Мөн энэ хэргийг ганцхан монгол биш 2 улсын хуулийн байгууллагууд хамтран шалгаж байгаад  талархалтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл түүний хэлсэн тайлбаруудыг эргэн нэг сануулъя.

2013.04-р сарын 04-ний өдөр: Сангийн сайд асан С.Баярцогт: "Би 4 найзтайгаа нийлж 1 сая ам.доллар босгож Швейцарийн дансанд мөнгө хийсэн. Тэрүүгээрээ хувьцааны бизнес хийх гэж байсан.

2018 оны 3-р сарын 21-ний өдөр: Сангийн сайд асан С.Баярцогт: "Би Монголын нэртэй бизнесмэнээс 8,2 сая евро зээлж Швейцарийн дансандаа хийсэн гэх.

Үүнээс хувьцааны бизнес нэрээр Баярцогт гэх хүн 1 сая ам долларыг найз нартайгаа нийлж дансандаа хийсэн үү? хүнээс 8,2 сая еврог зээлж дансандаа байршуулсан уу гэдэг ойлгомжгүй хэвээр үлдэж байна. Тэгэхээр түүний 2013 онд өгч байсан тайлбарт нь итгэх үү? Өнөөдөр хийсэн мэдэгдэлд нь үнэмших үү? Тун  ээдрээтэй хийгээд 2 өөр хариултыг С.Баярцогт гэх хүн Монголын иргэдэд өглөө. Түүнчлэн Оюутолгойн гэрээг 2009 оны 10-р саырн 7-нд  үзэглэсэн байдаг. Ройтерс агентлагийн мэдээлснээр 2008 онд түүний дансанд мөнгө орсон, 2009 оны 10-р сарын 27нд 9,2 сая оффшор дансанд нь орсон гэх мэдээлэл байдаг юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon