САЙН ААВ: Эцэг хүн чинь охиноо харж уярч, хүүгээ харж хөөрдөг юм шүү дээ

“Сайн аав” булангийн энэ дугаарт олон сайхан үр ачаа тойруулан насны буянгаа эдлэн суугаа Д.Цэнд гуайн үр хүүхэддээ хэлдэг сургаалаас уншигчиддаа хуваалцъя.

Насаараа жолоо мушгиж тостой зууралдсан хүн ч жаахан бүдүүлэг байх талдаа гэхдээ хүүхдүүдээ эрхлүүлж, тэдэндээ ч бас эрхлэнэ шүү дээ. Ер нь эцэг хүн охиноо хараад уярч хүүгээ хараад сагсуурч, хөөрч байдаг юм. Миний хувьд  аль болох хүүхдүүдийнхээ хүссэнээр байхыг хүсэж ирсэн. Би чиний аав, би чамаас настай гээд аархаж, оморхож байсангүй. Би хүн, чи хүн гэдэг дүрмийг барьж ирсэн. Хүнийг төрүүлж өсгөнө гэдэг нэг өөр хэрэг, хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг нэг өөр хэрэг.  Миний хүүхдүүддээ захидаг ганц зүйл байгаадаа сэтгэл хангалуун байж байгааг бүхнээ өөд татаж амьдар л гэж захидаг даа. Миний хувьд тэтгэвэрийн насны хөшгин хэдэн тэтгэвэр маань хангалттай хүрдэг.  Өмнө залуу байхдаа олон хувцас авсан учир одоо авах шаардлагагүй хүүхдүүд ав л гэдэг юм. Шуналтай бай, гэхдээ эдэм мэдлэгт олж авсан эрдэм мэдлгэрээ зөв зүйлд шуна, аливаа эд материалдаа хайран юм гэсэн сэтгэлээр хандаж сур гэж л хүний өөрийн хүүхдүүддээ хэлмээр байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3127

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%