MONNICHI.today 9 дэх удаагийн Монгол Японы Төр Хувийн Хэвшлийн Зөвлөлдөх Уулзалтад оролцлоо

Монгол Японы Төр Хувийн Хэвшлийн Ес дэх удаагийн зөвлөлдөх уулзалт арванхоёрдугаар сарын 12, 13-ны өдөр Токио хотноо зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улс дахь албан ёсны айлчлалын үеэр зохион байгуулагдсан юм. 

Монголын талаас Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ,  Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, МҮХАҮТ зэрэг байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон энэхүү арга хэмжээнд MONNICHI.today төслийн баг гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын дэмжлэгтэйгээр оролцож япон хэл дээрх Монголын тухай мэдээллийн нэгдсэн платформыг хөгжүүлэх төслөө танилцууллаа.

MONNICHI.today нь хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх хүсэл сэтгэлтэй иргэд нийтлэл, блог бичих боломжтой нээлттэй платформ юм. Жил тутмын форум, арга хэмжээний төлөө бэлдсэн үнэ цэнэтэй мэдээлэл тухайн арга хэмжээний зочдын дунд л үлддэг асуудлыг хэзээд уншиж танилцах боломжтой онлаин сан үүсгэх замаар шийдвэрлэх зорилготой. Монгол аж ахуйн нэгж, бизнес бүр Япон явалгүйгээр олон тооны аж ахуйн нэгжийн танилцуулгыг оруулсан нэг платформыг хөрөнгө оруулагчдад хүргэх замаар сурталчилгааны зардлыг багасгах нь мөн төслийн нэг гол зорилго юм. 

Энэ зорилгынхоо хүрээнд тус зөвлөлдөх уулзалтаар бизнесийн эрх зүй, эрчим хүч, дэд бүтцийн төсөл, банк санхүү, хөрөнгийн зах зээл, арбитрын эрх зүйн чиглэлээр дагнасан  “Avinex Partners” хуулийн фирм,  блокчэин технологийн салбарт эрчим хүч нийлүүлэх зорилготой ажиллаж буй “Kаrvuon”, манай улсын хэрэглээний зээлийн зах зээлд финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж, Филиппин зэрэг Азийн орнууд рүү үйл ажиллагаа өргөжүүлж буй “Анд Глобал" компаниудын үйл ажиллагааг тус форумд хүрэлцэн ирсэн 200 орчим япон компани, бизнес эрхлэгчдэд танилцууллаа. 

 

Япон улсын топ их дээд сургуулиудыг төгсөөд Монголдоо ажиллаж буй залуу боловсон хүчин, шинэ үеийнхний хөгжүүлж буй эдгээр төслийг форумд оролцсон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид халуун дотноор хүлээж авч санал бодлоо идэвхитэй солилцож цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцсан юм. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%