Нийтлэлч Б.Түмэнцэнгэл 2018 онд: Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр онцлох 5 нийтлэл

Бид 2018 онд олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж, хөдөлмөрлөсөн нийтлэлчдийн онцлох нийтлэлүүдийг цувралаар тоймлон хүргэж байгаа билээ. Энэ дугаарт эдийн засагч, нийтлэлч Б.Түмэнцэнгэлийн банк санхүү эдийн засгийн чиглэлээр бичсэн онцлох 5 нийтлэлийг хүргэж байна.

2030 онд дэлхийн дундаж давхаргын тоо 5 тэрбумд хүрнэ

21-р зууныг Азийн эрин үе гэж нэрлэж байгаа гол шалтгаан бол энэ бүсийн эдийн засгийн хурдтай хөгжил, үүнийг даган олон улсад эзлэх байр суурь, нѳлѳѳ нь өсч байгаатай холбоотой.
Тэр дундаа . Хѳгжиж буй Азийн улс орнууд үүнд хамгийн том хувь нэмэр оруулсан бѳгѳѳд 30 жилийн дараа тэд дэлхийн эдийн засгийн тэн хагасыг бүрдүүлэхээр байгаа...

Биткойны үнийг шийдэх 3 хүчин зүйл

 . (87 оны хувьцааны хямрал буюу алдарт Black Monday-ээр гэхэд Dow Jones 20% унаж байсан). Криптовалютын хөрөнгө оруулагч нар ч эрсдэлгүй сонголт руу зугтаж, дижитал алтны үнэ 400% өссөн байна...Үнэ цааш яах вэ гэдгийг ямар ч шинжээч хэлж чадахгүй. Учир нь . Тэгэхээр паник хэрхэн үргэлжлэх вэ гэдэг сэтгэлзүйгээс л хамаарна...

Яагаад хэрэглээний зээлд хязгаарлалт тогтоох ёстой вэ?

2019 оны 1 сарын 1-нээс эхэлж арилжааны банкуудын хэрэглээний зээл дээр 2 тѳрлийн хязгаарлалт тавигдаж буй.

Нэгт, зээлдэгчийн ѳр-орлогын харьцааны дээд хязгаар нь 70% болно. Ѳѳрѳѳр хэлбэл, сар бүрийн эргэн тѳлѳлт нь татварын дараах орлогын 70%-аас хэтрэхгүй хэмжээний зээл, лизингийг хэрэглээний зориулалтаар авах боломжтой болно гэсэн үг. Үүнд цалин тэтгэврийн зээл, автомашин, эд тавилга, гар утас г.м. зүйлсийн банкны лизинг бүгд хамаарна. Хоёрт, хэрэглээний зориулалттай зээлийн боломжит хугацаа нь 30 сар болно. Ѳѳрѳѳр хэлбэл 2.5 жилээс урт хугацаатай хэрэглээний зээлийг банк олгохгүй гэсэн үг...

Low-cost generation ба ирээдүйн популизм

Монголын хувьд, 10 жилийн ѳмнѳ буцалтгүй тусламж, хѳнгѳлттэй зээл бус $1 тэрбум давсан гадны хѳрѳнгѳ оруулалт анх удаа татсан ч, түүнээс хойш олигтой ахиц гарсангүй. Уул нь хѳрѳнгѳ оруулалт ДНБ болон тѳлбѳрийн тэнцэлд мэдээж том нѳлѳѳ үзүүлсэн. Гэхдээ хамгийн чухал хувь нэмэр нь 90-ээд оноос хойш үргэлжилсэн “brain drain” буюу Монголоос ур чадвар дайжих үзэгдлийг эргүүлснээрээ онцлог. Гадаадад амьдарч байсан мэдлэг чадвартай олон ч хүний шийдвэрт нѳлѳѳлж, даллаж авчирсан. Гэхдээ талант хангалттай үнэлэгдэхгүй байна гэдэг шалтгаанаар буцаад гараад явсан нь ч цѳѳнгүй...

Германы Бундес банкны HR-ийн систем: Бурханд итгэхээр Бундес банкинд итгэ

 Германчууд мэдээж цаг барьдаг, ажилсаг, өндөр бүтээмжтэй гэдгээрээ алдартай үндэстэн. Тэр дундаа маш “серъёз” гэгддэг төв банкныхныг үр бүтээлтэй ажиллуулдаг системээ хэрхэн бүрдүүлсэн нь сонирхолтой байлаа.

“Бурханд итгэхээр Бундес банкинд итгэ” гэж хүртэл яригддаг найдвартай институцийн үндэс нь магадгүй боловсон хүчний сайн бодлого байх. Тэдний HR-ийн системд нь дараах 3 зүйл сонирхолтой санагдлаа...

 

 

Зургийн эх сурвалж: Analiz.mn


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4988

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%