ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зөв алхам

МЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад    УИХ-ын дарга М.Энхболд  болон УИХ тарах эсэх асуудлаар иргэдийн  байр суурийг хүргэж байна.

Энэхүү судалгааг мэк ххк ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. судалгааны мэдээллийг улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 770 иргэнээс 2019 оны 1-р сарын 3-7-ны хооронд өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь УИХ тарж ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж байна.  

Харин УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар судалгаанд оролцсон иргэдийн 47 хувь нь огцрох шаардлагатай гэж үзжээ. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй гэсэн иргэдийн байр суурь хэвээр байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлэмж өнгөрөгч сараас 0,3 хувиар өссөн байна. 

Үргэлжлүүлэн улс төрийн нам болон улс төрчдийн үйл ажиллагааг дүгнэсэн иргэдийн үнэлгээг  хүргэж байна. 

Улс төрийн намыг үнэлэх иргэдийн үнэлэмж буурч байна. Тодруулбал сүүлийн хоёр жилийн турш судалгаанд хамрагдсан иргэдийн ихэнх хувь нь аль нэг улс төрийн намыг дэмждэггүй гэжээ.  

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5010

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%