Л.Энх-Амгалан: Сая батлагдсан хууль манай улсын хуулийн засаглалд сөрөг нөлөөтэй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сая батлагдсан шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

 

Монголын түүхэнд хараар бичигдэх өдрүүд боллоо. Ийм явдал болсонд УИХ зандлуулсан иргэдээс, гэр бүлээс нь уучлал гуйх ёстой. Монголд хуульт засаглал байдаг бол хилсээр  гүтгэн, эрүүдэн шүүх ажиллагааг явуулсан хүмүүсийг хуулийн хамгийн хатуу ялаар шийтгэх ёстой.   Гэхдээ энэ хууль тэр чигтээ хуулийн засаглалгүй болгоход түлхэж байна. 

Чоно борооноор гэгч болох вий. Энэ хуулийг баталснаар манай улсын хуулийн засаглалд сөрөг нөлөөтэй. Эрүүдэн шүүлт болжээ гэх хангалттай нотолгоо байвал ҮАБЗ-ийн Ажлын алба энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдэх нь зөв байв. Гэтэл гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ардчилсан Үндсэн хуулийг баталсан Б.Чимид гуай биднийг тэнгэрээс харж байгаа. Энэ хүн "Төрийг хууль гацаадаггүй, харин хүн гацаадаг" гэж хэлсэн. Цаашдаа төрийг нэг хүн гацаадаг, дарангуйллын тогтолцоо үүсэх вий. Бие даасан, хараат бус байх ёстой шүүхээ хэн нэгний хараат болгосон гашуун түүх бусад улсуудад бий. Гитлер, Муссолини болон Польшийн жишээ байна.  

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар манай улсын үе үеийн Хууль зүйн сайд нар маш зөв гаргалгааг гаргаж ирсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэнгүй. 500 гаруй шүүүгчийн асуудлыг хөндөж байхад яагаад Шүүхийн ерөнхий зөвлөл таг дуугүй байна вэ?    

 

 


avatar
    • МАН-ЫН ГИШҮҮН
    • 172.69.254.*

    Ц.НЯМДОРЖ БОЛ ӨНӨӨГИЙН МОНГОЛ ТӨРИЙН ИСМЭЛ ТАЙЖ БОЛОХЫГ ЦАГ ХУГАЦАА , ТҮҮХ НОТЛОН ХАРУУЛАХ ЦАГ ИРНЭ!!!

    • Chi
    • 108.162.226.*

    Chi huc daa muu novsh?!

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4464

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%