Тэгш эрхт капитализм ба Хамтын капитализм

Австри улсын сангийн сайд, Харвардын их сургуулийн профессор, хүн төрөлхтний мэдлэгийн эдийн засгийн анхны онолч Жосеф Шүмпетер хэлэхдээ: социализмыг төрд ярьдаг, учир нь төр нь олон хүн хамтаар сайн сайхан амьдрахын төлөө байдаг институц. Социализм байгуулагдсан тэр үед л ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэсэн байна. Капитализмыг зөвхөн капиталын үйлдвэрлэлд л хэрэглэдэг болохоос төрд хэрэглэж болохгүй гэсэн байдаг.

        Капитализмын үүсэл бол хот суурингийн үүсэл, газар тариалангийн үүсэлтэй салшгүй холбоотой. Томоохон газар эзэмшигч феодал ноёдын эзэмшлийн газарт тариачид газар түрээслэн газар тариалан эрхэлж эхэлсэн нь хот суурин үүсч, олон хүмүүс хамтран амьдрах болсноор, таваарын болон бүтээгдэхүүний солилцох эрчимжиж, хувийн болон нийгмийн баялагийг нэмэгдүүлэх нийгмийн харилцаа үүсэх боломжтой болсон.

        18-р зууны дунд болон сүүл үеэс Англид хүний булчингаар бус механикаар үйлдвэрлэл явуулах боломжтой болсноор аж үйлдвэрийн хувьсгал гарч, их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах чадвартай үйлдвэрүүд бий болсон боловч хүний гар бие, оюун оролцсон хөдөлмөр гол хөдөлгөгч хүч хэвээр байсан. Тиймээс дээрэмчдийн зэрлэг капитализм гэгдэх барбарик капитализм нь үйлдвэрийн гол хөдөлгөгч хүчний нэг хүний хөдөлмөрийг мөлжин, аль болох бага өртгөөр ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олсон их ашгийг тэнцүү бус, цөөхөн хэдхэн үйлдвэрийн эзэд болон капиталистууд эзэмшиж байжээ.

        Орчин үеийн капитализм жинхэнэ хүнлэг, моралтай капитализм гэдэг утгаараа Германы нэртэй философич Макс Веберын "Протестантын Этик болон Капитализмын Амин Сүнс" ном хэвлэгдсэнээр хөгжих боломжтой болсон юм. Макс Вебер хэлэхдээ: (rational capitalistic organization of free labors)

Шаргуу хөдөлмөрөөр их ашиг олох, амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй, түүндээ итгэн тууштай хөдөлмөрлөх ухамсартай хүмүүс капитализм хөгжих амин сүнс гэжээ.

Тэгш эрхт Капитализмыг анх санаачилж хөгжүүлсэн орон бол Герман орон бөгөөд өнөөдөр энэ загварыг хамгийн сайн хэрэгжүүлж буй орнууд бол Герман болон Скандинавын орнууд болно.

Тэгш эрхт капитализм нь анх санаачилж үүсгэн байгуулсан хувь хүн, албан байгууллага, хуулийн этгээд нь компанийнхаа тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр арилжаалж, нийтийн хүртээл болгохоос гадна компанийнхаа бүх ажилчдад хувьцаа эзэмшүүлэн, ардчиллын амин сүнс болох эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулдаг.

Тэгш эрхт Капитализмыг нийтийн өмчит компанийг үүсгэн байгуулах замаар хамтын зах зээл үүсгэж, нэг ч хүн капиталын үйлдвэрлэл болон хуваарилалтын гадна үлдэж болохгүй гэсэн зарчим дээр хөгждөг.

Өнөөдөр дэлхий дахинд  Саяхан Швейцарын Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн лидрүүдийн онцолж байсан сэдвүүдийн нэг нь хөрөнгийн хуваарилалтын ялгааг арилгахын тулд “Тэгш эрхийн капитализм” (Egalitarian Capitalism), “Хамтын капитализм” (Inclusive Capitalism)-ыг хөгжүүлэх нь чухал гэсэн санаа байлаа. Баларлаг, дээрмийн шинжтэй капитализм хүн төрөлхтний хөгжлийг гацаах болохоос шийдэл болж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон өнөө цагт 

“Моралтай Монгол” Сан


avatar
    • Зочин
    • 172.68.59.*

    German,scandinoviin ornuud bugd ene zarchmawr ywj bgaa. 1 undesten chin iim l zarchmaar ahan duuseg bdag.

    • Зочин
    • 172.69.252.*

    Sain niitleluud bichdeg ym baina

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4844

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%