Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хүлээн авахаар шийдвэрлэв.

Хуульд хориг тавих үндэслэлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар УИХ-ын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байгааг дурдлаа.

 Мөн зарим гишүүд, энэ хууль нь захиргааны байгууллагын эрхийг нэмэгдүүлж, хариуцлагыг нь хумьснаар, Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэртэй холбоотой иргэний гомдлыг шүүх хэлэлцэхгүй болно гэдгийг тодотгож байв. Түүнчлэн төрийн өмчийн үйлдвэрийн газрын албан хаагчдын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргахад, ажилчид нь шүүхэд гомдол гаргах эрхгүй болох зэрэг жишээг гишүүд хэлэлцлээ. Энэ нь иргэн хүн шударга шүүхээр эрхээ хамгаалуулах Үндсэн эрхийг зөрчиж байгааг гишүүд хэлж байлаа. 

 Ийнхүү санал хураахад Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг гишүүдийн олонх хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4844

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%