Нийтлэл 07 сарын 24, 2019

ҮНДСЭН ХУУЛЬ: Иргэд аймаг нийслэлийн засаг даргаа шууд сонгодог болъё  

Орон нутгийн сонгуульд ялсан намын дарга аймаг, нийслэлийн засаг ноён  болдог дүрмийг намууд мөрдөж байгаа. Гэтэл ялсан намын дарга үнэхээр чадвартай менежер үү, аймаг, нийслэлийн нийт иргэдийн хүлээлтэд нийцэж чадаж байна уу гэвэл тийм биш явсаар ирлээ. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурал  ялсан намын даргыг, эсвэл хэн нэгэн нэр дэвшигчийг тодруулж өргөн барьсныг үндсэн хуулиар Ерөнхий сайд нь батламжилдаг хуультай. Энэ дүрмээр яваад үр дүнд хүрэхгүй байгааг бодит амьдрал харуулсаар байна. Аймаг, нийслэлд Засаг даргын төлөөх зодоон сонгуулийн дараа байнга өрнөдөг. Одоо бүр  сонгуулийн бус үеэр ч яригддаг болсон. Тухайлбал, 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш нийслэлийн Засаг дарга  нэг удаа солигдож дахин огцруулах тухай саяхан чих дилсээд намжсан.  2020 оноос өмнө ахиад солигдохыг  ч үгүйсгэхгүй. Говь-Алтай аймгийн Засаг даргаар ялсан намын дарга нь 2016 онд болж чадаагүйгээс үүдсэн хэрүүл бүтэн хоёр жил үргэлжилсний эцэст УИХ-ын гишүүний татаасны гэх тодотголтой Засаг даргаа огцруулж шинэ Засаг даргатай болсон. Өөрөөр хэлбэл, Засаг дарга болохоор хоёр жил хөөцөлдсөн МАН-ын дарга эцэстээ аймгийн хурал дахь АН-ын зарим төлөөлөгчид, МАН-аас УИХ-д дэвшихээр горилогсдын дэмжлэгтэйгээр Засаг дарга болсон. Ингэж барьцаалагдсан учраас орлогч, зарим агентлагуудын дарга нарыг сонгохдоо  сөрөг хүчний хүнд саналаа  өгч байх жишээтэй.

Энэ мэтчилэн намын дээд удирдлагатай холбоо сүлбээтэй, эсвэл тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд таалагдсан хүн  орон нутгийн засаг дарга болж байна. Татаасаар сонгогдсон Засаг ноён  уг албан тушаалд тэнцэхгүй сайн менежерын ур чадвар дутмаг байгаа нь асуудал дагуулсаар.  Өөрөөр хэлбэл олон нийт иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, уг албан тушаалд ажиллах шалгуур, мерит зарчмыг хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс аймаг, нийслэлийн засаг дарга болж байгаа хүний ур чадвар, ажлын гүйцэтгэл нь иргэдийн хүлээлтэд хүрэхгүй бухимдуулсаар байна. Үүнийг үндсэн хуулиар засах ёстой гэдгийг зарим хуульчид сануулж байна. Жижиг гэж харсан асуудал  хамгийн том асуудлын нэг болж гай тарьсаар  байдаг. Тиймээс иргэд хүлээн зөвшөөрсөн  чадварлаг аймаг, нийслэлийн засаг даргатай байхыг хүсч байгаа.

Иймээс тэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн  хэлэлцүүлэг өрнөж буй энэ цаг үед Засаг даргаа  өөрсдөө сонгодог байх заалтыг үндсэн хуульд тусгахыг  хүсч санал гаргажээ. Харамсалтай нь  Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн санал болон УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд энэ асуудал яг одоо байгаа зохицуулалтаар өөрчлөлт ороогүй хэвээр байна. “Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд дөрөв эсвэл таван жилийн хугацаагаар томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна” гэжээ. Энэ нь одоо сонгож буй байдал хэвээрээ хадгалагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, чадваргүй, санаачилгагүй, иргэдийн итгэл хүлээлтэд нийцэхгүй хүмүүс аймаг нийслэлийг үргэлжлүүлэн удирдана гэсэн үг. Тиймээс иргэд өөрсдөө Засаг даргаа шууд сонгож байх саналыг гаргаад байгаа юм.

Нөгөөтэйгүүр, хэрэв хуульд өөрчлөлт орохгүй хэвээр мөрдөгдвөл нутгийн өөрөө  удирдах байгууллага  буюу хурал, засаг даргын хоорондын харилцан хяналт, тэнцэл алдагдсан хэвээр байх юм. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал  нь  Засаг даргын эрх үүрэгт оролцох оролцоо улам гаарч   намаараа, нам доторх бүлэглэлээрээ талцаж засгийг тогтворгүй болгож хувийн ашиг сонирхлоо тулгадаг байдал  газар авсан хэвээр байна. Үүнээс үүдэж Засгийн газарт барьцаалагдсан засаглалын хямрал аймаг, нийслэлд үүссээр орон нутгийн хөгжил урагшлахгүй  байх хортой. Түүнчлэн ИТХ-нь  үндсэн үүрэгт ажлаа хийхгүй засгийн ажилд хутгалдах, улмаар төлөөлөгч нар хувийн сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд засгийг тогтворгүй болгох ажлыг санаачилдаг гаж зуршил газар авсаар байх юм.  Тиймээс Засаг даргыг  ИТХ-аас сонгодог байдлыг  салгаж иргэдээс  нь тусад нь санал авч сонгодог, Ерөнхий сайд нь шууд батламжилдаг хуулийн заалтыг Үндсэн хуульд тусгаж өгөхийг  иргэд хүсч байна.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Аймаг, нийслэлийн засаг даргыг нийт иргэд нь шууд сонгодогоор хуульчилбал дээр дурьдсан бэрхшээлүүд шийдэгдэнэ. Аймаг, нийслэлийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөртэй, мэргэшсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн Засаг даргаар сонгогдох боломж нээгдэнэ. Ингэснээр аймаг, нийслэлийн намын дарга нар ч мөн адил иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байхаас өөр гарцгүй болно. Аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрөв эсвэл таван жилийн хугацаагаар сонгож, Ерөнхий сайд арван тав хоногийн дотор батламжилдаг байх нь зүйтэй гэдгийг онцольё.

Сэтгэгдэл бичих

    • JAYA
    • 2019-08-15

    Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.     Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дамжуулан өргөдөл гаргаж, 48 цагийн дотор 32,000 долларын зээл авлаа. Би нүдэндээ итгэж чадахгүй байсан, одоо би аз жаргалтай, баян болсон ба ийм зүйлд Бурханд талархаж байна иймэрхүү зээлийн компаниуд хаа сайгүй луйвар хийсээр л байдаг, Би зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст имэйл хаягаар нь уулзахыг зөвлөж байна ([email protected]), тэд хэзээ ч таныг алдахгүй, таны амьдрал миний адил өөрчлөгдөнө. Өнөөдөр ([email protected]) хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай. Аюулгүй, адислаг байгаарай

    • Эрдэнэ
    • 2019-07-25

    Нийслэл ч болох бх өө.. Харин жалгын нэг тархай сумдын иргэд аймгийн ЗД--г сонгоно гэдэг ч тааж буудсан таавар , тайз дэлгэцийн хошин шог л болно доо

    • Эрдэнэ
    • 2019-07-25

    Ямар ард түмэн бна тийм төр байдаг гэдэг. . Зарим аймаг сумдын ИТХ -н бүрэлдэхүүнд үнэхээр Хэцүүхэн хүмүүс шургалчихсан байдаг. Хэдийй тийм ч засаглалын хугацааг 5-жил болгохтой хамааруулан ИТХ буюу НӨУЁ байгууллагын үүрэг роль чадамжийг бууруулж огт болохгүй дээ. Харин ИТХ төлөөлөгчид шалгуур өндөрсгөх цаг нь болсон . Ялангуяа боловсролыг харгалзах нь зөв. Төлөөлөгчийн ес зүй хариуцлага үүрэг ролийг тодорхой хуульчилж өгөх хэрэгтэй .

arrow icon