ХАРААТ БУС ШҮҮХИЙН ТӨЛӨӨ: Урагшлах гурван заалтыг дэмжье!

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж буйтай холбогдуулж Монголын хуульчдын нийгэмлэг ТББ-аас өнөөдөр тайван жагсаал зохион байгуулж, жагсаалд ирсэн хуульчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн шүүхтэй холбоотой хэсгийн талаар УИХ-ын гишүүдэд дараах шаардлага хүргүүлэхээр санал нэгдлээ.  Тэд "Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжээд буй гурван заалтыг Үндсэн хуульд тусгавал шүүхийг хараат бус, шударга болгоход чухам алхам болно" гэлээ.

Жагсаалын үеэр зарим хуульчдын байр суурийг хүргэж байна :

Хуульч, өмгөөлөгч С.Халиун: "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх чиглэлд сүүлийн арав гаруй жилд  маш олон судалгаа хийгдсэн. Энэ оны хавар УИХ-ын 62 гишүүн шүүх тогтолцоог улстөрчдөөс хараат бус байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэтэл энэ оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн төслийг өргөн барилаа. Төсөл өргөн барьсан асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаараа зөвхөн 35 хувь дотор багтах ёстой. Хоёр төсөл өргөн баригдаад 43 хувь болсон учир зөвшилцлийн тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан ямар зүйл заалтыг УИХ-д оруулах уу гэдэг нь долдугаар сарын 22-ноос хойш хэлэлцээд явж байна. 

Өнөөдрийн байдлаар Төрийн байгуулалтын байнгын хороонд гурван зүйл заалт үлдчихсэн. Эдгээр заалтыг хуульчид хамгаалах нь зөв гэдэгт санал нэгдэж байна. ШЕЗ нь 10 гишүүнтэй, шүүгчдээ томилдог заалтыг  хуульчид дэмжинэ.

Монголын хуульчдын холбооны мэргэжлийн дүрэм ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав: Хуульчид бид өнөөдөр хараат бус шүүхийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам бэхжүүлэх ёстой. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэр бүхий 62 гишүүний анх санаачилсан есөн заалт байсан. Одоо зөвшилцөл явагдаж, шүүхтэй холбоотой чухал заалтууд хасагдсан. Хэдийгээр зарчмын хувьд есөн заалт түүнээс илүү заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийгээсэй гэж хувийнхаа хувьд хүсч байсан ч одоо хууль дээдлэх захирах зарчмаар гурван заалт орж байгаа учраас ядаж гурван заалт агуулгаараа батлагдаасай гэж хүсч байна.

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан: “Өнөөдөр шүүх эрх мэдэл хараат бус байдал яригдаж буй чухал цаг үе. Одоогийн зохицуулалтаараа шүүхийн хараат бус байдал нэлээд эрсдэлтэй байна. Яагаад гэхээр шүүгчийн томилгоо болоод шүүгчийг сонгон шалгаруулах ШЕЗ, шүүхийн сахилгын хороо нэг хүнээс хамааралтай болох эрсдэл бий.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%